Үндэсний номын санд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхим нээгдэх гэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар монгол туургатны бичиг соёлын үнэт өв, гар бичмэл барын ном, монгол судлалын ном судрын судалгаа, эх сурвалж судлалыг хөгжүүлэх зорилгоор Үндэсний номын сангийн эрдэм шинжилгээний уншлагын танхимыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим болгож байгаа юм. Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим нь эрдэм шинжилгээний уншлагын танхимын үнэмлэхээр дотоод гадаадын эрдэмтэн мэргэд, монгол судлаачид, их дээд сургуулийн багш нар болон залуу судлаачдад үйлчилнэ. Орчин үеийн уншлагын танхимын жишигт нийцсэн уг танхимд эрдэм шинжилгээний томоохон хурал зөвлөгөөн, лекц семинар болон бусад арга хэмжээ зохион байгуулагдах юм. Уг танхимын нээлт өнөөдөр болно.
Э.БОЛОРЖИН