Энэ жил нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан 12000 тонн нөөцийн махыг 21 аж ахуйн нэгж бэлтгэн нийлүүлсэн. Харьцангуй их хэмжээний мах нөөцөд бэлтгэсэн гэж байгаа ч энэ нь иргэдэд хүрэлцээ багатай байгаа билээ. Нийслэлийн хэмжээнд энэ жил 2800 тонн махыг нөөцлөн худалдаанд гаргахаар төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд нөөцийн махыг өнөөдрөөс нэмж худалдаанд гаргахаар болжээ.
Энэ жилийн хувьд нөөцийн махыг 2600-3700 төгрөгөөр худалдаалж эхэлсэн. Гэвч нөөцийн мах бэлтгэгч компаниудын зүгээс алдагдал гарч байна гэж үзсэний дагуу махны үнийг нэмэхээр болсон билээ. Өнөөдөр зарж эхлэх нөөцийн махны үнэ нь нэмэгдсэн байна. Тодруулбал, Үхэр 5500 төгрөг, ямаа 4100 төгрөг, хонины махыг 5100 төгрөг худалдаалахаар болжээ.
Д.Жаргалсүрэн