Жонш үйлдвэрлэгчид чуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Жонш үйлдвэрлэгчид чуулна

Сүүлийн жилүүдэд манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа билээ. Тэгвэл уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд ЭБЭХЯ, Ашигт малтмалын газар, “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ХХК хамтран “Монгол Улсын жоншны үйлдвэрлэлийн өнөө ба ирээдүй, далд уурхайн технологийн хөгжил” сэдэвт онол практикийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Уг хурал Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд болох юм байна. Хуралд жонш олборлох болон далд уурхайгаар ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгжүүд оролцох ажээ.

Э.БОЛОРЖИН

Эх сурвалж: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж