Такси компаниуд ажлаа танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Такси компаниуд ажлаа танилцууллаа

Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд өчигдөр такси үйлчилгээний зургаан компани хамтран "Үйлчилгээ танилцуулах өдөрлөг" зохион байгуулав.

Нийслэлийн удирдлагаас зарласан "Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжлийг дэмжих жил"-ийн ажлын хүрзэнд Нийтийн тээврийн газраас санаачлан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, үйлчилгээгээ танилцуулах, зорчигчдын санал бодлыг сонсох зорилгоор "Үйлчилгээ танилцуулах өдөрлөг"-ийг нийслэлийн бүх дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байгаа юм байна.

Тус ажлын хүрээнд хоёрдугаар сарын 18-наас энэ сарын 1-нийг хүртэлх хугацаанд 16 байршил, 42 аж ахуйн нэгж байгууллага өдөрлөг зохион байгуулж, нийт 2590 иргэн буюу зорчигчдод нийтийн тээврийн үйлчилгээг танилцуулжээ.

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж