“Нис нис” фестиваль өнөөдөр болно | News.MN

“Нис нис” фестиваль өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

“Нис нис” фестиваль өнөөдөр болно

“Нисванис” хамтлаг “Нис нис” фестивалиа уламжлал ёсоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 9-нд зохион байгуулдаг. Тэгвэл өнөөдөр энэхүү фестиваль UB Palace-ийн Royal танхимд 19.00 цагт болох гэж байна. Энэ үдэш “Алтан ураг”, “Булсара”, “Метроном”, “Joker’s wild”, “Prophets”, “Vatame”, “North ducks”, “Зүгээр л”, “Моханик” хамтлаг, дуучин Б.Солонго нар оролцож, “Нисванис”-ын хамт үзэгчдийг доргиох нь ээ. 16 жил гранж рок урсгалаар уран бүтээлээ хүргэсээр ирсэн “Нисванис” хамтлагийн тоглолтын тасалбар 16 мянга, 30 мянган төгрөгийн үнэтэй аж. 30 мянган төгрөгний тасалбарт тус хамтлагийн болон “Нис нис” фестивалийн футболк, зүүлт, зураг, гитарын цохиур, спорт цүнх дагалдах гэнэ. Тоглолтын үеэр “Нисванис” хамтлагийнхан шинэ CD-нийхээ “Чөтгөр бид хоёр”, “Үүнээс хойш би”, “Сэтгэл хөдлөнө”, “Болтугай, мандутгай” зэрэг шинэ дуунуудаараа мэндчилэх гэнэ.

Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж