Н.Төгсцогт ээлжит учраагаа төвөггүй яллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт ээлжит учраагаа төвөггүй яллаа

Эхний тулаандаа техникийн илт давуугаар ялалт байгуулсан 52 кг-ын жингийн шилдэг боксчин Н.Төгсцогт хоёрдугаар тойрогт Энэтхэгийн тамирчныг мөн л илт давуу хожлоо. Түүний өрсөлдөгч нь Гуанжоугийн Азийн наадмын аварга аСуранжой Мэйнгбам Синг байсан бөгөөд манай тамирчин энэтхэг залууг 30:10-аар яллаа. Н.Төгсцогтын дараагийн учраа нь Пакистаны боксчин Мухамед Васеем аж.

Харин 69 кг-д Б.Түвшинбат Пакистаны тамирчин З.Аббасыг 13:4-өөр хожиж хүрэл медалийн болзол хангав. Тэгвэл 75 кг-ын жинд өрсөлдөж байгаа Т.Чулуунтөмөр Киргизийн боксчин, залуучуудын дэлхийн аварга Далибаев Исломзонтыг 16:15-аар буулган авчээ. Манай боксчин эхний үед 4:6-гаар ялагдсан ч, хоёрдугаар үед 4:4-өөр тэнцэж, харин шийдвэрлэх сүүлийн үед 8:5-аар өрсөлдөгчөө ялж чадсанаар нэг оноогоор тун чухал ялалт байгууллаа. Гэвч шөвгийн наймд Бээжингийн олимп болон Миланы дэлхийн аваргын хүрэл медальт Энэтхэгийн боксчин Вижендер Кумарт 27:17-гоор дийлдэв. 81 кг-д С.Эрдэнэбаяр Тажикстаны Курбановт 19:16-аар хожигдсоноор тэмцээнээ дуусгалаа. -91 кг-д Т.Эрболат эх орноо төлөөлөн оролцсон. Түүний өрсөлдөгч нь Энэтхэгийн Сингх Манприйт байсан бөгөөд тэрээр манай тамирчныг эхний үед техникийн илт давуугаар буулган авчээ. Өнөөдөр олон улсын хэмжээний мастер З.Энхзориг эхний тулаанаа хийнэ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж