Цагдаагийн экс дарга нарыг шүүх тов гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Цагдаагийн экс дарга нарыг шүүх тов гарчээ

Цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарыг шүүх хурлын тов гарчээ. Тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан шүүх  хурал энэ сарын 16-нд буюу ирэх даваа гаригт 10.00 цагт ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид болох юм байна. Шүүгдэгчдийн өмгөөлөгч үйлчлүүлэгчээсээ татгалзаж, хойшлоход хүрсэн шүүх хурал дахин товлогдлоо. Гэхдээ өнгөрөгч баасан гаригт Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл мэдээлэл хийж,  уг хэрэгт өмгөөлөл үзүүлж байсан  нэр бүхий таван өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ харилцан тохиролцож өмгөөллөө дуусгаж байгаагаа мэдэгдсэн. Хэдийгээр шүүх хурлын  тов гарсан ч шүүгдэгчид одоогоор шинэ өмгөөлөгч аваагүй байгаа юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж