Олимпийн бамбар Өмнөговиор аялав

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Олимпийн бамбар Өмнөговиор аялав

МҮОХ-ноос улс орон даяар аялуулж буй олимпийн бамбар Өмнөговь аймгаар бүтэн сар аялсны эцэст Дорноговь аймагт шилжлээ. Өмнөговь аймаг дахь аяллын сүүлчийн өдрөө Оюу Толгой орд газраар уг бамбар зочилсон юм. Бамбар хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, “Мюнхен 1972″ олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын Даяар Дурсагдах Дархан Аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ЗХУ-ын Гавьяат тамирчин Хорлоогийн Баянмөнх нар хүндэт зочноор оролцсон юм. Уг бамбарыг Оюу Толгой орд  90 ажилтан буухиалан гүйж, төв цэгт хүрэхэд уг төслийн мянга мянган ажилтан угтсан юм.  Уг ёслолд оролцсон Олон Улсын Олимпийн Хорооны хүндэт гишүүн Ш.Магван: ““Лондон-2012” Олимпоос манай тамирчид медаль авах мөчид нийт монголчуудын хүсэл эрмэлзэл, тамирчдын хичээл зүтгэл, Оюу Толгойн хамт олны хүч хөдөлмөр хамтдаа үнэлэгдэх болно. Олимп нь энхтайван, эв нэгдлийн бэлгэдэл юм. Монгол оронд Олимпийн хөдөлгөөн өдөр ирэх тусам улам бэхжиж, хүн бүр Олимпийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна” хэмээлээ.

Удаах өдөр бамбарыг Дорноговь аймагт шилжүүлэх ёслолын ажиллагаа Ханбогд сумын нутагт болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд дээрх төлөөлөгчдөөс гадна Өмнөговь аймгийн олимпийн зөвлөлийн захирал С.Түвшинбаяр, Дорноговь аймгийн олимпийн зөвлөлийн захирал Я.Дорж тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Эх сурвалж: http://www.olympic.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж