Волейболын ОААШТ-ий нээлт болно

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Волейболын ОААШТ-ий нээлт болно

Монголд анх удаа зохион байгуулж буй Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр болно. Зохион байгуулагчдын зүгээс тэмцээний нээлтийн ёслолыг УДБЭТ-т хийхээр төлөвлөжээ. Нээлтийн ёслол 17.00 цагт эхлэх бөгөөд ёслолын болон соёлын арга хэмжээ гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх ажээ. Харин маргаашнаас Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт тоглолтууд эхлэх юм. Дашрамд дуулгахад, Буянт-Ухаа спорт ордон руу автобусаар үнэгүй үйлчилнэ.

Тэмцээнд Азийн таван орны баг тамирчид өрсөлдөнө. Эхний тоглолт маргааш 15.00 цагт Киргизстан болон Тайландын багийн хооронд болно. Харин Монголын багийн тухайд эхний тоглолтоо дөрөвдүгээр сарын 11-нд буюу ирэх лхагва гаригт Тайландын багтай тоглох юм.

ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР:

 

Хугацаа

Цаг

Тоглолт

Дөрөвдүгээр сарын 09      /Даваа гариг/

17:00

Нээлтийн ажиллагаа /Дуурь, бүжгийн эрдмийн театр/

Дөрөвдүгээр сарын 10        /
Мягмар гариг/

15:00 

Киргизстан – Тайланд

18:00             

Малайз         Хонгконг

Дөрөвдүгээр сарын 11        /
Лхагва гариг/

15:00             

Tайланд                  Mонгол

18:00

Kиргизстан             Хонгконг

Дөрөвдүгээр сарын 12        /  Пүрэв гариг/

15:00 

Kиргизстан –           Mонгол

18:00

Tайланд                   Mалайз

Дөрөвдүгээр сарын 13        /
Баасан гариг/

15:00 

Хонгконг                  Tайланд

18:00

Mонгол                    Mалайз

Дөрөвдүгээр сарын 14        / Бямба гариг/

15:00             

Kиргизстан    Малайз

18:00

Mонгол                    Хонгконг

Дөрөвдүгээр сарын 15        / Ням
гариг/

13:00 

Хүрэл медаль

16:00             

Алтан медаль

 

18:00

Хаалтын ажиллагаа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж