“Экзо Ангараг” төслийг хамтран хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

“Экзо Ангараг” төслийг хамтран хэрэгжүүлнэ

Оросын сансрын агентлагийн удирдагч Владимир Поповкин, Европын сансрын агентлагийн захирал Жан-Жак Дорден нар Москвад уулзаж, Ангараг гаригийг судлах төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиров.

“ЭкзоАнгараг” хэмээн нэрлэсэн төслийн хүрээнд 2016 онд тойрог замын Ангараг гаригийн зонд, 2018 онд Ангарагаа явагчийг хөөргөх юм. Одоогоор энэ нь протокол төдий баримт бичиг билээ. 11-р сард бүрэн төгс хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Эхлээд “Экзо Ангараг” НАСА ба ЕСА-ийн хамтарсан төсөл байсан. Төсөлд оролцох үйл ажиллагаагаа хязгаарлана гэж НАСА хөрөнгө дутагдсан учраас мэдэгдэв. Тухайлбал америкийн тал “Атлас” зөөгч пуужингаа олгохоос татгалзав. “Хаббл”-ыг залгамжлах “Жеймс Вебб” сансрын дуран авайн зардал нэмэгдсэн учир НАСА хөтөлбөрөөс гарсан гэж эрдэмтэд үзэж байна. Тэгээд европынхон зөөгч пуужинг олгох хүсэлт Орос улсад тавьжээ. Оросын сансрын агентлагийн удирдагч Владимир Поповкины хэлснээр бол “Протон” зөөгч пуужинг олгохыг төсөлд оруулах оросын хувь нэмэр хэмээн үзэх, оросын эрдэм шинжилгээний ажил хийх багажууд америкийнхийг орлох, ШУ-ны бүх үр дүн Европын сансрын агентлаг ба Оросын ШУА-ийн оюуны өмч хэмээн үзэх зэрэг болзолыг биелүүлвэл Орос улс төсөлд нэгдэнэ.

Эх сурвалж: http://mongolian.ruvr.ru/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж