
Түүнээс гадна АН-ын бүлэг дараах дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Үүнд:
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн Цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэх юм байна.
Мөн Оюутолгойн орд газарт илэрсэн зэс, алтны нөөцтэй “Entrée Gold” гэх компани холбоотой эсэх, энэ нь Монгол Улсын хууль тогтоомж, энэ ордыг ашиглахтай холбогдуулж байгуулсан гэрээ, хэлэлцээртэй нийцэж байгаа эсэх, цаашид авах арга хэмжээ болон Тавантолгойн орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөлд шилжүүлсэн болон уг ордоос Ухаа худгийн ордыг тусгаарласан үйл ажиллагаа нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн эсэх талаарх маргааныг судалж, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор болжээ.
Зочин 2012-04-09 202.179.20.137
HOOYE NEWS.MN IIHEEN TA NAR ZAILLDAA MCS KIMPANITAI HOLBOOTOI YM GARHAAR COMMENT BICHIJ BOLDOGGUI TA NARIIG YAAJ SHUDARGA MEDEELEL UGCH BAINA GEHIIMBEE MCS EES HAHUUL AVCHIHSAN YM SHIG L HARAGDAJ BNASHD HUMUUSEE TA NAR BUH MCSTEI HOLBOOTOI MEDEG N HARAARAI 1 N CH COMMENT BICHDEG YM BHGUI HEREV NEWS.MNIIHEN UURSDUU IIMEERHUU BAIVAL HEVLELIIN ERH CHULUU GEJ YM YARIAD CH HEREG ALG z**l z**l
иргэд 2012-04-09 202.179.10.150
АН-ын бүлгийн хэлэлцэх асуудал зүйтэй байна,Х.Баттулга оргүй зүйл огт яриагүй,ярих ч хүн биш,эрүүгийн хэрэг үүсгээд шалгах болохоор асуудлыг зогсоож байгааг хараа биздээ,ийм төр үйлчилж байгаа юм шүүдээ.
Oron nutag shiidne 2012-04-09 202.70.45.238
Aimag, niisleliin ITH-uud tus tusyn shiidveree gargah yostoi. Uchir ni Undsen huulid zaasan 4 jiliin buren erhiin hugatsaanaasaa sain duraar tatagalzah esehee shiidverleh yostoi.