Хууль зүйн сайдын хуудуутай ”мэдэгдэл”

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Хууль зүйн сайдын хуудуутай ”мэдэгдэл”

Хууль зүй, дотоод хэргийн сайд телевизийн захиалгат нэвтрүүлгээр ярьсан зүйлээрээ өнгөрөгч долоо хоногт “од” болов. Өвгөн парламентч тэртэй тэргүй “од” л доо, уг нь.

Яагаад ингэж үхэр буугаа тавьсан нь ойлгомжтой. Өөрийг нь шалгуулахаар АТГ-т хандсан ангийн нөхрийнхөө үгэнд л эгдүүцсэн хэрэг. Баргийн юманд барьц алдаад байдаггүй Нямдорж сайд энэ удаа яагаад ийнхүү цагаандаа гарсан үг хэллэг хэрэглэж, яриа өдүүлэх болов. Олон зуун сая төгрөгөөр байр хөлсөлж амьдардаг гэсэн үгэнд л тэгтлээ эгдүүцсэн бололтой юм билээ. Энэ парламентад байгаа муу муухай болгонтой эцсээ хүртэл тэмцэнэ гэнэ үү. Өнгөрсөн гурван жилд, бүр даашилбал дөрвөн парламентын түүхэнд ийн аашилж байсан нь үгүй санагдаж байна.

Түүнд ямар ч аврах гарц байхгүй болчихсон нь илт. Ямар сайндаа л телевизийн ярилцлагынхаа үеэр “Миний амыг хаах, дуугүй болгох ганцхан л арга бий. Миний аминд халд, чадал чиньхүрвэл. Өөрөөр та нар хааж чадахгүй гэж би хэлж байгаа” гэдэг аймаар хатуу “мэдэгдэл” нь өнгөрөгч долоо хоногт авгай нарыг ярих юмтай болгов. Бүхэл бүтэн улсын Хуульзүйн сайд хүн, туршлагатай парламентч, мундаг хуульч хүн “Чаддаг юм бол миний аминд халд” хэмээн эфирээр минчийж хүрэнтэн хэлж байгааг нь сонссон хэн ч Нямка сайдыг эрүүл гэдэгт эргэлзсэн байх шүү. Бүр зарим нь сэтгэцийн эмгэгийн шинжил-гээнд оруулах юмсан гэж даапаалж байна. Тэр өмнө нь бас л дорбинкдох, буудах юм ярьж байсан. Юм л бол алж тал, бууд, дорбинкд гээд байх болсон нь юуны дохио вэ. Удахгүй тэсэлж дэлбэл гэх юм байна л даа. Тэр нэвтрүүлгийн туршид царай нь хүрэнтэн мэнчийж, нүднийх нь харц тогтохгүй гөлгөнөөд сонин байсан. Нэг үгээр хэлбэл маш их айсан байсан. МАН-ын нөлөө бүхий лидерийн хувьд намынхаа өмнөөс нохойд барьдаг мод нь байсаар ирсэн Ц.Нямдорж сайдын телевизүүдээр хийсэн ярилцлага сэдэвтэй мэдэгдэл нь Монгол Улсын Хуульзүйн сайдынх байсан уу, МАН-ынх байсан уу гэдэгт ч бас эргэлзэж байна.

Монгол Улсын хууль зүйн бодлого сайдынх нь хэлж ярьж байгаагаар тодорхойлогддог болчихсон ийм цаг үед бид амьдарч байдаг яасан хувьгүй улс вэ гэж халагламаар. Бас тэр Хууль зүйн бус Барилгын яамны сайд бололтой юм ярьж, бараг л мэдэгдэл хийх шахав. Хятадаас 10 мянган ажилчии оруулж ирээд л ам метр нь 250 мянган төгрөгийн үнэтэй байшингаар энэ нийслэлийг дүүргэчихнэ гэнэ. Ямар өгөөмөр сэтгэл вэ, ямар амархан сэтгэнэ вэ. Мань сайдыг урд хөрштэй зүгээргүй гэдгийг нь барин тавин нотолсон генералыг шоронд хийж байсан даа, тэр. Өмд ах нартай ойр дотно байдаг гэдгээ энэ мэдэгдлээрээ гайхуулаад авч байгаа юм. 10 мянган хужааг авчирч Монголыг эрлийзжүүлэх бодолтой байгаа юм биш үү, манай Хууль зүйн сайд. Салбарын яамных нь талаар, шүүх засаглалын талаар асуусан сэтгүүлчийн асуултад “Би хувьдаа тэгж, ингэж оскоп цуглуулж байшин барьсан, би барилга байшин сан мэднэ” гэж зөрүүдлээд л… Телевизийн нэвтрүүлэгт орохынхоо өмнө сайд 100 байтугай татсан, эсвэл хар тамхи тарьчихсан юм болов уу. Үсээ үгтээж суугаа Хуульзүйн сайдаа хараад нэг бодлын өрөвдөж, нөгөө бодлын үзэн ядав.

Адилхан парламентын гишүүдээ давжаа биетэй, адайр зантай, ТМС-ийн боловсролтой, жижиг гарын наймаачин энэ тэр гэж ялгаварлан гадуурхсан нь бас л илүүц байв. “Нарантуул”-ын наймаачид Нямка сайдын үгэнд эгдүүцэж л таараа. Тэднийг л жижиг гарын наймаачид гэдэг. Гэхдээ тэд худлаа хэлж, хулгай хийгээгүй, авлига аваагүй, хууль засаагүй. Зөвхөн амьдрах гэж л ядарч яваа ард түмний нэгээхэн хэсэг. ТМС тийм муу байсан юм уу. Тэгж яривал тухайн үеийн ТМС-ийн боловсрол эзэмшсэн 35-50 насныхан өдгөөгийн их, дээд сургууль, сурсан сураагүй худалдаж авсан дипломтнуудьн дэргэд “Харвард”-ийнхан л гэж мэд. Сайдын доромжилсон давжаа биетэй, адайр зантай нөхөр өнөөдөр Нямдорж сайдыг хөгшин зөнөг, шизотой, мэнгэт энэ тэр гэж доромжилж байхыг нь сонсоогүй л юм байна. Ах нь сургаж дүү нь сонсдог гэдэг мэргэн үг бий. Ахмад парламентч нь ямар ааш гаргана, залуу парламентч яг тэгж л аяглана. Ц.Нямдорж сайд “аймаар” мэдэгдлийнхээ ачаар Монголын улстөрөөс бүрмөсөн явахаар болчих шивдээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг үг ч бас бий.

Б.ЦЭЛМЭГ

Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж