Гэрийн нөхцөлд тохирсон $100-ын принтер гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Гэрийн нөхцөлд тохирсон $100-ын принтер гарлаа


“Epson” компани өчигдөр NX серийн олон функцтэй шинэ принтерээ танилцуулсан байна. Оюутан, сурагчид мөн гэрийн нөхцөлд тохирсон Stylus NX420 загварын энэхүү принтер нь хэвлэгч, сканнер, хувилагчийн үүрэг давхар гүйцэтгэх бөгөөд USB оролттой, Wi-Fi буюу утасгүй интернэтэд холбогдох боломжтой ажээ. NX420 нь “Epson”-ы өнгө бүдгэрэх, хуурахаас хамгаалсан, мөн усны хамгаалалттай DuraBite Ultra хэмээх будагч хороор хэвлэх юм. Харин хэвлэсэн материалын чанарыг 118 жил хэмээн тодорхойлж байна. ISO-ын хурдны тестийг ашиглан “Epson” компани хэвлэгчийн хурдыг хар цагаанаар секундэд 6,4 хуудас, харин өнгөтөөр секундэд 3,3 хуудас хэвлэнэ хэмээн тодорхойлжээ.

Давуу тал нь компьютергүй нөхцөлд олон төрлийн медиа карт уншигчийн тусламжтайгаар 1,5 инчийн LCD дэлгэцэнд хэвлэх материалаа сонгож, урьдчилан харж, хэвлэх боломжтой юм. Харин NX420-ийн сканнерийн тухайд 1200-dpi нарийвчлалтайгаар сканнердах ажээ. Ердөө 100 ам.долларын үнэтэй Epson Stylus NX420 принтер өчигдрөөс эхлэн худалдаалагдаж эхэлсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж