Хэвлэл, мэдээлэл хэвийн байж чадаж байна уу? | News.MN

Хэвлэл, мэдээлэл хэвийн байж чадаж байна уу?

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Хэвлэл, мэдээлэл хэвийн байж чадаж байна уу?

“Эрүүл сэтгүүлзүйн бизнесийн орчин” сэдэв дор хэвлэл, мэдээллийн удирдах ажилтны үндэсний анхдугаар чуулганыг бямба гаригт зохион байгууллаа.

Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн эзэд буюу хөрөнгө оруулагчдаас хэн нь ч оролцоогүй уг хурал тэдгээр эздийн эрх ашгийг төлөөлөн нийтлэл, нэвтрүүлгийн бодлого, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулдаг эрхлэгч, редакторуудын төвшинд болж өнгөрлөө. Эрхлэгч гэдэг нэг талаас “эздийн” байр суурь, нөгөө талаас сэтгүүлч, уран бүтээлчдийн эрх ашгийг төлөөлдөг маш өвөрмөц статус бүхий албан тушаал юм. Өөрөөр хэлбэл, эрхлэгч бол ажил олгогчийн болоод ажилтны эрх ашгийн аль алийг нь төлөөлдөг гэхэд болно. Тэд анхдугаар чуулганыхаа хүрээнд “хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хэвийн ажиллаж чадаж байна уу” гэх ерөнхий асуултыг тойрон олон талаас нь ярилцлаа.

“Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд ардаа эзэнтэй”, “Улстөрчид, олигархиуд сэтгүүлзүйг худалдан авч байна” зэрэг бодит үйл явдлыг дагасан шүүмжлэлүүд газар авч байгаа энэ үед сэтгүүлзүйн салбарт тулгамдаж буй бэрхшээлүүдийн талаар дээрх чуулганаар хэлэлцсэн юм.

Чуулганы сэдэв яагаад заавал эрүүл сэтгүүлзүй дэх бизнесийн орчин гэх асуудлыг хөндөв өө? Чухам энэ асуултаас салаалан Монголын сэтгүүл зүй дэх өнөөгийн бэрхшээл, проблемууд үүдэж буй гэдгийг хэвлэл, мэдээллийн эзэд болон сэтгүүлч, судлаачид хэн хэн нь хүлээн зөвшөөрч байгаа учраас анхдугаар чуулганыг энэ сэдэв дор зохион байгуулсан бололтой.

Өдөр тутмын анхны хувийн сонин “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатарын хэлснээр тус сонин зөвхөн улирлын хэвлэлтийн зардалдаа л 35 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд үүн дээр түгээлтийн буюу шуудангийн үйлчилгээний өртөг  зэрэг бусад зардлыг нэмж тооцохоор тун хэцүү дүр зураг харагдаж байгаа аж. Эдийн засгийн үр ашгийг нэмье гэвэл хөдөө, орон нутаг руу явуулдаг шуудангийн зардлаа хасах, /энэ нь орон нутгаас аль болох цөөн захиалга авах/ төлбөртэй реклам, зарыг аль болох түлхүү нийтлэх шаардлагатай болж байгаа гэнэ. Захиалгат, төлбөрт мэдээ, мэдээлэл рүү хошуурах замаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл сэтгүүлзүйг бизнесийн хэрэгсэл болгож байгаа нь улмаар чанартай, хариуцлагатай сэтгүүлзүй хөгжих үндэс суурийг үгүй болгож байна гэж С.Батбаатар эрхлэгч ярьсан юм.

Сэтгүүлзүй чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чанаргүй талх, гутал үйлдвэрлэхээс огт өөр. Шаардлага хангахгүй гуталны улмаас тухайн хэрэглэгч л хохирох бол чанаргүй сэтгүүлзүйн бүтээл нийгэмд хор хохирол учруулдаг гэж тэрбээр тайлбарлалаа.

Түүний хэлсэн баримт болон гаргалгаанаас үүдэн дараагийн асуудал руу шилжиж болох юм. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ардаа хөрөнгө оруулагчтай байх, хөрөнгө оруулагч нь мөн ардаа томоохон эрх ашигтай байх гэдэг зүй тогтол эндээс урган гарч буй. Улс төр, эсвэл бизнесийн тэрхүү “томоохон” эрх ашигт сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн нөлөөг ашиглаж байгаа гэдэг өнөөдрийн гол шүүмжлэл эндээс үүдэж байгаа хэрэг. Тэгвэл хэвлэл, мэдээллийн хэрэгсэл яагаад ийм байж болохгүй вэ гэдэг асуултад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа хариулт өгсөн юм. Тэрбээр ардчилсан нийгмийн суурь нь иргэний үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөө бөгөөд үүнийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээс салган ойлгож болохгүй гэж үзэж байна. Тэгвэл бодит байдал дээрх бэрхшээлийн талаар судлаач Одсүрэн жишээгээр тайлбарласан юм. Шүүх, прокурортой холбоотой бодит баримт, амьдрал дээр тохиолдсон асуудлыг хөндсөн бичсэн иргэний мэдээллийг сонины нийтлэлийн хэлбэр оруулаад хэвлүүлэх гэхэд сонинууд төлбөр нэхэж байна гэж тэрхүү судлаач яриад сэтгүүл зүй бизнесийн эрх ашиг иргэний үгээ хэлэх эрх чөлөөтэй зөрчилдөж байгааг хэллээ.

Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хууль бол зөвхөн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлзүйн салбарын хууль биш иргэний мэдээлэл авах эрх чөлөөг хангах үзэл санаа гэж Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа илтгэлдээ дурдсан юм. Улс үндэстний аюулгүй байдал нь иргэн нь үнэн зөв, бодитой мэдээллээр хангагдах эсэхээс хамаардгийг тэрбээр ийнхүү онцолсон хэрэг. Гэтэл олж авсан нийтэлсэн мэдээ, мэдээллийнх нь төлөө сэтгүүлчдийг эрүүгийн зүйл ангиар шүүж байгаа проблемийг ч чуулганы үеэр хөндөж байлаа. Иргэний үнэ зөв мэдээллээр хангагдах эрх чөлөөг эрүүгийн хуулиар шүүж байгаа энэ байдлаас гарахын тулд ийм асуудлыг сэтгүүл зүйн мэргэжлийн байгууллага /хэвлэлийн консул/ шүүдэг байх ёстой гэдэг дээр хэвлэл, мэдээллийн удирдах ажилтнууд санал нэгдэж байлаа. Энэ асуудлыг анх хөндөж байгаа биш л дээ. Хэвлэлийн консул, сэтгүүлчийн ёс зүйн код зэргийг маш олон жилийн турш ярьж буй ч өнөөдрийг хүртэл байгуулж чадаагүй байгааг чуулганд оролцогчид онцлоод ажил хэрэг болгоход талууд хамтран ажиллах ёстой гэж үзсэн юм.

Хэрэв сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллага, редакциуд санаачилгыг гартаа авч, сэтгүүлчийн нийтлүүлсэн мэдээ, мэдээллийн үнэн зөв, ёс зүйтэй эсэхийг шүүдэг, үүнтэй холбоотой маргааныг тасалдаг статус бүхий зөвлөлийг яаралтай байгуулахгүй бол өмнөөс нь төр засаг зохицуулалт хийх болно. Энэ нь сайн зүйл биш гэдгийг судлаач, шинжээч, эрхлэгчид дуу нэгтэй зөвшөөрсөн юм. Дараагийн шатанд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийн байгууллага нэг тусдаа, сэтгүүлзүйн мэргэжлийн байгууллага тусдаа байхаар хуульчлах ёстой гэдгийг сэтгүүлч Л.Болормаа хөндсөн. Сэтгүүлзүйн мэргэжлийн байгууллага нь боловсон хүчнээ сургах, мэргэшүүлэх ажлыг зохион байгуулдаг, судалгаа шинжилгээний ажлыг явуулдаг байх ёстой гэсэн санаа юм. Тэр байтугай сэтгүүлзүйн мэргэжлийн байгууллага болох сэтгүүлчдийн эвлэл нь нэг биш мэргэшил бүр дээр тус тусдаа байх ёстой гэдэг санааг тэрбээр дэвшүүлсэн юм. Гэвч өнөөдөр сэтгүүлзүйн мэргэжлийн байгууллага үндсэн үүрэг зорилгоосоо гажиж, сэтгүүл зүйн салбарт улс төрийн болон бусад хөндлөнгийн эрх ашгийн балансыг барьдаг байгууллага болж хувирсан нь нууц биш юм.

Сэтгүүлзүйн хэрэгсэл иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангахын тулд ажиллах явцдаа хууль тогтоох, шийдвэр гаргах шатны төрийн байгууллагын болон бусад этгээдийн ашиг сонирхлыг зөрчих нь зүй ёсны ч гэж хэлж болох зүйл. Ийм тохиолдолд сэтгүүлч, сурвалжлагчдыг эрүүгийн хуулиар шийтгэдэг жишгийг өөрчлөхийн төлөө ажилладаг судлаач мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагууд нэг бус бий. Тэдний зүгээс дэвшүүлж буй нэг санаачилга бол тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын дотоод соёл, бизнесийн соёлыг бий болгох явдал. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн гол бүтээгдэхүүн нь мэдээ, мэдээлэл. Тэгвэл мэдээ гэж юуг хэлэх вэ гэдгээсээ хамаараад хэвлэлийн байгууллагын соёл бүрэлддэг байна. Х.Наранжаргалын иш татсан гадны жишээг энд сонирхуулья. “Мэдээ гэдэг бол бусдаас нуухыг хүссэн зүйлийг хэлнэ” гэж тухайн сонин үзсэн байна. Энэ тохиолдолд тухайн сонины соёл нь эрэн сурвалжлах хандлага дээр төлөвшиж, улмаар ёс зүйгүй соёл, ёс зүйгүй сэтгүүлзүй рүү аяндаа хөгжсөн байна. Өнөөдөр хэвлэл, мэдээллийн байгууллагын соёл, бизнесийн соёлын асуудлыг ч Монголын сэтгүүлзүй дэх асуудал, бэрхшээл, хөгжлийн чиг хандлагын хүрээнд авч үзэх цаг болжээ.

Энэчлэн Монголын сэтгүүлзүйн салбар дахь чиг хандлага, түүний эерэг, сөрөг  үр дагаврын талаар хэлэлцсэн нэг өдрийн чуулган тунхаг бичиг гаргаснаар өндөрлөсөн юм. “Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх” нь зүйтэй гэж үзэж хэвлэл, мэдээллийн байгууллагад хандсан саналууд, нөгөө талаас хууль тогтоогчдод хандсан саналуудыг тунхаг бичигт тус тус тусгалаа.Тэдгээр саналуудын эцсийн зорилго нь эрүүл сэтгүүлзүйг хөгжүүлж, иргэдийн мэдэх болон үг, үзэл бодлоо цензургүйгээр илэрхийлэх эрх чөлөөг хангахын төлөө юм. Өөрөөр хэлбэл, улс төр, олигархийн хараат байдлаас гарч, хэрхэн иргэний, хариуцлагатай, соёлтой сэтгүүлзүйг бий болгох вэ, үүний тулд юу хийх вэ гэдэг асуудлууд үүнд багтсан байна.

З.БОРГИЛМАА

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

2 2012-04-09 122.201.18.128

Батбаатар Болормаа 2 юугаа шивнээд байсан вэ??

Avatar

Зочин 2012-04-09 122.201.28.120

Uneheer Mongoyn setguuli zui bohirdson. Uuniig bichigch Borgimaa uuntei sanal niilekh baikh. Gehdee yag uneniig heleh yum bol uuniig bichigch Borgimaa bolon Battulgyn buuny nohoi bur g**** gej ch helj bolno, Orgilmaa nar ene saihan salbaryg bie uneleh zarchimaar gutaaj, doromjilj baigaa, ulam yalzruulj baigaa. Unshigchid medne, ted naryn niitleliig unshihaar tsul uls tet hanhlaad, emkhii unerteed baidagch dee. Tegheer Ta hoyor Mogolyn setguul zuigees zailchih? Tegvel naadakh salbar chini ayandaa l bolood yavchihna. IIm gutamshigt bie unelegchid ene salbart baikh ni uls ornyg huvaakh, ard tumnoiig taltsald duudan, amar amgalang sarniulakh ni damjiggui. Odoo ch sarniulaad bn. Bid, Mongolchuud ene hoyor bieee unelegchiin niitlel, hooson hutgalagaguigeer amar amgalan baimaar bn.

Avatar

Зочин 2012-04-09 122.201.28.120

Uneheer Mongoyn setguuli zui bohirdson. Uuniig bichigch Borgimaa uuntei sanal niilekh baikh. Gehdee yag uneniig heleh yum bol uuniig bichigch Borgimaa bolon Battulgyn buuny nohoi bur g**** gej ch helj bolno, Orgilmaa nar ene saihan salbaryg bie uneleh zarchimaar gutaaj, doromjilj baigaa, ulam yalzruulj baigaa. Unshigchid medne, ted naryn niitleliig unshihaar tsul uls tet hanhlaad, emkhii unerteed baidagch dee. Tegheer Ta hoyor Mogolyn setguul zuigees zailchih? Tegvel naadakh salbar chini ayandaa l bolood yavchihna. IIm gutamshigt bie unelegchid ene salbart baikh ni uls ornyg huvaakh, ard tumnoiig taltsald duudan, amar amgalang sarniulakh ni damjiggui. Odoo ch sarniulaad bn. Bid, Mongolchuud ene hoyor bieee unelegchiin niitlel, hooson hutgalagaguigeer amar amgalan baimaar bn.

Avatar

Зочин 2012-04-09 122.201.28.120

Uneheer Mongoyn setguuli zui bohirdson. Uuniig bichigch Borgimaa uuntei sanal niilekh baikh. Gehdee yag uneniig heleh yum bol uuniig bichigch Borgimaa bolon Battulgyn buuny nohoi bur g**** gej ch helj bolno, Orgilmaa nar ene saihan salbaryg bie uneleh zarchimaar gutaaj, doromjilj baigaa, ulam yalzruulj baigaa. Unshigchid medne, ted naryn niitleliig unshihaar tsul uls tet hanhlaad, emkhii unerteed baidagch dee. Tegheer Ta hoyor Mogolyn setguul zuigees zailchih? Tegvel naadakh salbar chini ayandaa l bolood yavchihna. IIm gutamshigt bie unelegchid ene salbart baikh ni uls ornyg huvaakh, ard tumnoiig taltsald duudan, amar amgalang sarniulakh ni damjiggui. Odoo ch sarniulaad bn. Bid, Mongolchuud ene hoyor bieee unelegchiin niitlel, hooson hutgalagaguigeer amar amgalan baimaar bn.

Avatar

Зочин 2012-04-09 122.201.18.147

Олигархиудын боол болсон хэвлэл мэдээлэлийн хэрэгслvvд л байгаа Эздийн хараат бус сэтгvvлч байхгуй

Avatar

Зочин 2012-04-09 122.201.18.133

Олигархиудын боол болсон хэвлэл мэдээлэлийн хэрэгслvvд л байгаа Эздийн хараат бус сэтгvvлч байхгуй

Avatar

Zochin 2012-04-09 122.201.18.137

ONOODOP sonin MANiin bolon BAYARiin sonin bolson uchraas damfuurch baigaa shuu dee ??

Avatar

bullmp3.com 2012-04-09 180.149.97.1

bullmp3.com Hvssen dyygaa endees orj Tataj mun Vnegv Sonsooroi. Mongol admintai Gadaad site shvv. Udahgv bid beemp3-g but tsohih bolnoo D

Avatar

Зочин 2012-04-09 112.159.141.134

mongoliin huuli tur dampuu bolson odoo yamarch huul gargaad buh humuus ulsaa eruuljuuleh geed zutgeed nemergui , ene choronjson amitan mongoliig nulimj bna huuliig ard tumen tusgaar togtnoloo nyam hulgaichaar ustguulj bna

Avatar

Зочин 2012-04-09 66.108.71.239

MCS-d zaragdcan bugd

Avatar

setgegdel 2012-04-09 182.160.23.36

setguulchdiig khen negnii erkh ashgiig khamgaalj bichdegiig bukh khun medne shuu setguulchdiin kholboog khurtel khu namiin daalgavaraar baiguulsniig medne shuu

Avatar

fucking setguulchdiin boos nar 2012-04-09 198.228.195.84

Setguulchid bol unen uruvdultei amitad.erh chuluu youch baihgui bugd zahialgniih

Avatar

Зочин 2012-04-09 202.179.19.64

Ta narshig buusnyydees bolj Mongoliin setgyyl zyi gutaagdaj, zakhiin hymyys shylsee yschyyleed dairdag, yaduu, bolovsrolgyi bolj bna. Eh ni bulingartai bol adag ni bulingartai gej neg saikhan yg baidag. Ta nar bitgii ene saikahn salbariig n**** bolgo. Galaarid gej neg balai nuhur baina. Ternii TV eer yarij baigaag sonsood yneher oi gutsan n**** gej arai ch dee. Hamgiin gol ta nar bol Mongoliin setgyyl zyid orson buusnyyd za.

Avatar

Зочин 2012-04-09 202.179.19.64

Oo byyr unshaad baisan chini bygdeeree dandaa hulgaich nar baij hulgaichiig bariarai gesen bna sh dee. MCS-ees avsan heden tugrug chini bagadaad baina uu Luntagiin Bolormaa. Ta nar odoo biolildoo setgyyl zyig ochij ochij Batbaatar Bolormaa hoer todorkhoilokhoor odoo tegeed yah be. Bitgii ineed hyrgeed bai. Naad hural chini ch shal hudlaa baahan hulgaich nar avchraad hutssan umnuud.Ichij amidraasai.

Avatar

Gashuuun ch gesen ynen yg 2012-04-09 202.179.19.64

Batbaatar gej neg nuhur oroo bolildoo. End tend hamgiin tom b**s doloogch baij. Iim nasnii Hel uran zokhioliin garuud l setgyyl zyig gutaaj baigaa sh dee. 35 saya tugrug garaad zakhialgat niitlel tavikhaas uur zam baidaggyi um bol UNUUDUR sonin odoo dampuurah heregtei shd ee. Odoo ta nariin ye duussan ungursun shyy dee. TEr Zasgiin gazriinkhaa hevlel medeellin ajiltnaa hiigeed amidarval yasiin. Mongoliin setgyyl zyi Sotsializmiin yeiin Dalai eej tsaaziin tavtsand gej amidardag ungursuun odoo boli. Shine ye Ardchilaliin zarchimruu orii. Er ni tegeed 3000 hyerehgyi zakhialagchtai sonin gedeg bol dampuural Odoo zakhialgat setgyyl zyigee boliod dampuur.

Avatar

Bullmp3 2012-04-09 180.149.97.1

Hey All bullmp3.com Orood vzeerei. Hvssen dyygaa vnegvi haij Tataj mun Sonsooroi

Avatar

Хэвлэлийнхэн бие үнэлэгчид 2012-04-09 202.180.218.254

Манай хэвлэлийнхэн ихэнх нь мөнгэний төлөө эх орноо худалдагсдын талд биеэ үнэлэгчид байдаг шүү дээ.Жишээ нь ТВ-5 телевиз бол Монголын ард түмний эрх ашгийн эсрэг мөнгөний төлөө яахаас ч буцахгүй авирлаж байна.Хэзээ нэг өдар Сарангэрэл толгойгоо авуулж л таарна даа.

Avatar

çî÷èí 2012-04-09 122.201.28.4

Áîãä õàí óóëàíä áàéðëàõ Õàí áîãä àìðàëòûí õîã àðàé äýíä¿¿ áàéíàà Äàðõàí öààçàò óóëûã áîõèðäóóëæ áàéãàà àìðàëòàíä áèòãèé î÷èæ àìðààðàé õ¿ì¿¿ñýý !!! Ýíý àìðàëò õóðäõàí äàìïóóðààñàé !!!

Avatar

Зочин 2012-04-09 27.123.214.2

Хэвлэлийнхэн өөрсдөө нийтэлж байгаа мэдээллээ хэт нэг талыг бариагүй, олон талаас нь харж харьцуулсан мэдээ, мэдээлэл болж чадаж байна уу, үгүй юу гэдгийг тогтоож байж хэвлэх хэрэгтэй шүү дээ. Одоо бол замбараагүй мэдээлэл нийтэлж байна. ……………………………………….. Захиалгат нийтлэл бол захиалсан хүнбайгууллага нь доор нь нэрээ зөвөөр нь бичдэг зарчим барих хэрэгтэй. хэн нэг сэтгүүлч нь өөрийн нэрээр нэг талыг барьсан захиалгат мэдээлэл бичихээ болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2012-04-09 27.123.214.100

олонх сэтгуулч я***н болсон нь харамсалтай. Уучлаарай…

Avatar

Зоригт 2012-04-09 202.170.71.82

Монголын хөнгжихгүй байгаа шалтгаан нь сүүлийн 10 гаруй жил сэтгүүлчид захиалгат худал мэдээлэл цацаж ард түмнийг төөрөгдүүлсэнд байгаа юм.

Avatar

Зочин 2012-04-09 202.170.65.50

Хэвлэл мэдээллийхэн хуцацгаад байх юм. Та нар захиралыхаа бич гэснийг бичдэг биздээ

Avatar

Зочин 2012-04-09 202.126.91.58

ХУДАЛДАГДСАН СЭТГҮҮЛ ЗҮЙ

Avatar

Зочин 2012-04-09 202.126.91.58

ХУДАЛДАГДСАН СЭТГҮҮЛ ЗҮЙ

Avatar

jack 2012-04-09 202.126.91.180

er ni bol manai setguul zui arai l sh dee sonin tv gvi odoo bur site ni hurtel namuudad hudaldagdsan chadvargvi setguulchidtei.neg bichih nairuulahasraa boon utgiin aldaatai l bdag bolson shvv dee. Shuheer huniig yallagvi bhad setguul ch ni ali hediin ter huniig bulshilchihna. Heregt holbogdson zarim hunii ger oron ehner huuhdiin oron dayar zarlana shuud tv siteiig helev. Er ni manaid eruul setguul zui bhgvi

Avatar

Галигаагийн Баярсайхан 2012-04-09 202.21.113.138

аваас, коммунист хэлмэгдүүлэлт дахин сэргэхэд ойрхон болжээ! Дараагийн ээлж нь лав сөрөг хүчнийхэн болж таарна. МАН коммунист арга барилаасаа огтхон салаагүй байна шүү гэдэг нь 7 сарын 1-ний хэрэг болон дээр дурдсан үйлдэлээс илт харагдаж байна.

Avatar

Галигаагий Баярсайхан 2012-04-09 202.21.113.138

шалгуулж байгаа анхны тохиолдол энэ боллоо. МАН эрх мэдлээрээ далайлган цагдаагийн байгууллагыг улс төрийн бохир заваан тоглоомдоо ашигладагийн хамгийн шинэ баримт энэ мөн. Ямар нэгэн намыг шүүмжилсэн иргэнийг цагдаагаар шалгуулж мөрдүүлдэг болж байгаа юм байна. Тэгвэл энэ олон намыг шүүмжлээд байгаа бүх иргэд, тэр дундаа өрсөлдөгч намаа шүүмжилдэг энэ олон намын гишүүд бүгд цагдаагаар шалгуулах ёстой болж таарах нь. Тэгээд МАН 1922 оны Д.Бодоо, Г.Чагдаржаваас өгсүүлээд 1982 оны С.Жалан-Аажав хүртэлх хэлмэгдүүлэлтээ давтах юм байх. Ардчилсан Монгол оронд ийм гутамшигт түүх давтагдаж болзошгүй боллоо. Шударга иргэд, иргэний байгууллагууд, улс төрийн бусад намууд энэ зүй бус үзэгдэлтэй тэмцэж, дуу хоолойгоо нэгтгэхийг уриалая. Иргэн Галигаагийн Баярсайханыг хэлмэгдүүлж болзошгүй байгаа тул зарим иргэн, иргэний байгууллага, улс төрийн намуудад түүний нийтэлж, нэвтрүүлсэн материалуудын бүрэн бүтэн бичлэгийг баримт болгон хадгалуулсан болно. Ийм зүйлийг бага дээр нь таслан зогсоохгүй аваас

Avatar

Галигаагийн Баярсайхан 2012-04-09 202.21.113.138

Эрх баригч намын буруу зөрүү үйл ажиллагааг шүүмжилсэн гэж МАН-ын эрхтэн дархтанууд Монгол ардын “Шударга ёс” бүлэгийн ахлагч Галигаагийн Баярсайханд хилс хэрэг тулгахаар улайран оролдож эхэллээ. Ингэхдээ бүр өнгөрсөн зууны хорь, гучаад оны арга барилаа сэргээн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь илт байгаа. МАН гэдэг чинь хэн бэ, одоо хэдэн он бэ? МАН-аас өргөдөл гаргаж Монгол ардын “Шударга ёс” бүлэгийн ахлагч Галигаагийн Баярсайханыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсээр шалгуулж байна. Цагдаагийн байгууллагад ийм асуудлыг шалгах эрх, үүрэгийн алин ч байхгүй. Нөгөө талаар аливаа нэг байгууллагын нэр төрийг хамгаалах хуулийн зохицуулалт үгүй, тийм шаардлага ч байдаггүйг МАН гэдэг байгууллагынхан одоо болтол мэддэггүй юм байна. Монгол ардын “Шударга ёс” бүлэг болон түүний ахлагч Галигаагийн Баярсайхан баримт түшиглэн үнэнийг хэлсэн, шүүмжилсэн. Ямар ч худал хуурмаг зүйл яриагүй, бичээгүй гэдгээ хариуцлагатай мэдэгдэе. Ардчилсан Монгол оронд үзэл бодлоор нь гадуурхан, цагдаагаар шалгуулж

Avatar

Зочин 2012-04-09 202.21.105.1

Хэвлэл, мэдээлэл хэвийн байж чадаж байна уу? Би лав чадахгүй хэлж хэлнэ. Манайх Өдрийн шуудан захиалдаг. Дараа улирлаас захиалахаа болино. Учир нь Нямдоржийн сонин юм шиг байна. Нямдоржийг магтан дуулаад, Баттулгыг дандаа сөрөг талаас бичээд байна. Одоо шинэ дугаарыг нь уншихаа больсон. Шууд хогийн сав руу. Бусад мэдээлэл нь үнэн гэдэг нь эргэлзээтэй гэсэн үг .

Avatar

ll 2012-04-09 112.159.141.134

mongoliin huuli tur dampuu bolson odoo yamarch huul gargaad buh humuus ulsaa eruuljuuleh geed zutgeed nemergui , ene choronjson amitan mongoliig nulimj bna huuliig ard tumen tusgaar togtnoloo nyam hulgaichaar ustguulj bna

Avatar

Зочин 2012-04-09 203.169.52.207

Монголыг энэ хорин жилд монгол биш болгосон хүмүүс бол ерөөсөө сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн. Шууд утгаараа Элбэгдорж, Баяр хоёр шүү дээ. Сэтгүүлчид гэдэг ер нь овлигогүй, худалдагдах магадлал өндөртэй хүмүүс байдаг юм биш үү. Энэ 2-ийн жишээгээр бодоход. Шууд бус утгаараа ард түмний тархийг мөнгө хөөсөн худал мэдээлэл, захиалгат бичлэгээр угаасаар Монголыг Монгол биш болголоо. Энэ хариуцлагыг сэтгүүлчид хүлээх учиртай. Даанч чадахгүй л дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж