
Одоогоос 340 жилийн тэртээгээс энд суурьшин амьдарч эхэлсэн халимагууд нь Ижил мөрний хөвөө, Шинжааны Уйгараас нүүдэллэн ирж суурьшчээ. Киргизэд 12.000 гаруй халимаг амьдардаг юм байна. Халимагууд өөрсдийгөө Сарт халимагууд хэмээн нэрийдэн Киргизийн гурван гацаанд төвлөрөн сууж буй ажээ. Сарт халимагууд мал аж ахуй эрхлэхээс гадна амьжиргааны гол сурвалж нь газар тариалан юм. Нэг халимаг өрх дунджаар 100-300 орчим толгой мал малладаг байна. Мөн тэд тариа ногоо, жимс жимсгэнэ тарьж аж ахуйдаа нэмэрлэдэг байна. Бүгд лалын шашинтай юм. Халимагууд энд ирж суурьшаад таван үе болсон тул эх хэлээрээ тун бага, харин киргиз, орос хэлээр түлхүү ярьдаг байна.
Эх сурвалж: www.president.mn