”АНУ-ыг эмэгтэйчүүд л хямралаас аварна”

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

”АНУ-ыг эмэгтэйчүүд л хямралаас аварна”

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд өнгөрсөн баасан гаригт хийсэн бага хурал дээр өөрийн оронд тулгарсан эдийн засгийн олон ноцтой асуудлуудыг туулах итгэл найдвараа эмэгтэйчүүдэд тавьж байгаагаа илэрхийллээ.

Эмэгтэйчүүдэд зориулсан уг бага хурлыг Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан Цагаан ордны зөвлөлийн төлөөлөгч Валери Жарретт нээжээ. Ерөнхийлөгч Барак Обама эмэгтэйчүүдийг улс төрд оролцсоноор олон түүхэн ажлууд хийснийг онцлов. 

“Өнөөдөр эмэгтэйчүүд нийгмийн оролцоо ихэссэн. Их дээд сургуулиудад суралцаж байгаа оюутнуудын олонх нь эмэгтэй. Тэд ажлын хүчний бараг тал хувийг бүрдүүлж байна. Эмэгтэйчүүд олон гэр бүлийг тэжээгч. Тиймээс манай нийгэм, эдийн засгийн амжилтад америк эмэгтэйчүүд асар чухал үүрэгтэй” гэж Жарретт хэлснээс иш татан Voice of America агентлаг дамжуулсан байна.

Бага хуралд ерөнхийлөгч Барак Обама оролцлоо. Америкийн лидерийн хэлснээр эмэгтэйчүүд улс төрд бүрэн оролцох хэрэггүй бөгөөд харин тэдний зүтгэл эдийн засагт чухал  гэнэ. Конгресст олон эмэгтэйчүүд ажиллаад эхэлвэл түүний үр дүн өндөр байна хэмээн ерөнхийлөгч өөрийн микроблогт бичсэн байна. “Түүнийг ерөнхийлөгч болсон хугацаанд 3 сая 400 мянган оюутнуудаас 2,3 сая эмэгтэйчүүд Пеллийн (сургалтын мөнгө шаардлагатай хүмүүст үзүүлэх төрийн тусламж) баталгааг авсан” гэж Обама хэлэв. Бүхэл бүтэн гэр бүл ба эдийн засгийн өрсөлдөөнд хамаатай учраас эмэгтэйчүүдийн асуудлыг илүү өргөн хүрээтэй авч үзэх ёстойг тэр чухалчлав. Эмэгтэйчүүдийн санал ирж буй ерөнхийлөгчийн сонгуульд чухал гэдгийг тэр тэмдэглэв.

Статистикийн мэдээгээр эмэгтэйчүүдийн дунд Обама өөрийн өрсөлдөгч болж магадгүй Митт Ромнигаас илүү дэмжлэгтэй байгаа ажээ. Ерөнхийлөгч өөрийн хоёр охиныг хүмүүжүүлэхэд тусалж байгаа эхнэрээ өөрийн гол хүн гэж Обама хэлжээ. Эмэгтэйчүүдийн ямар нэгэн боломжийг хаадаг улс тэднийгээ алддаг гэж Обама онцлон хэлсэн байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж