ХЗХ-ны хохирогчид суулт хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

ХЗХ-ны хохирогчид суулт хийнэ

Хадгаламж
зээлийн хоршооны хохирогчдын түр хорооныхон МАН-ын төв байр Тусгаар
тогтнолын ордны өмнө өнөөдөр 10.00 цагт суулт хийнэ.  Хадгаламж зээлийн
хоршоонд нийт 8301 нэг хүн 28 тэрбум төгрөгөө залилуулж алдсан гэдэг. Гэвч ШШГЕГ, шүүх, цагдаагийн байгууллагынхан Хадгаламж зээлийн хоршооны
эздийн бүх хөрөнгийг битүүмжилж зарахдаа замаас нь завшиж, маш бага
үнээр зарснаас болж дээрх иргэдийн хохирлыг нөхөн төлж чадахгүйд хүрсэн
гэж тэд үзэж байгаа аж. Хохирогчид 8301 хүний 28 тэрбум төгрөгийн
хохиролыг төр бүрэн барагдуулах, ШШГЕГ-аас шилжсэн хөрөнгийг эргүүлэн
татаж,  дуудлага худалдааны хуулийг зөрчин зарагдсан наймааг хүчингүй
болгох, ШШГЕГ-аас шилжүүлсэн хөрөнгийг хууль бусаар наймаалцсан гэх
цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнуудад хариуцлага
тооцох,  энэхүү луйврын ард байх магадлалтай Хотын дарга Г.Мөнхбаяр,
ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдорж нарыг албан тушаалаас нь огцруулах гэсэн дөрвөн
шаардлага тавих гэнэ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж