Холливудын жүжигчин Николь Кидман домогт жүжигчин Грейс Келлигийн дүрд тоглохоор болжээ. “Монакогийн Грэйс” хэмээх кинонд Холливудын жүжигчин бүсгүй Монакогийн гүнж болсон 1960-аад оны түүхийг өгүүлэх гэнэ. Киног “La Vie en Rose” киногоор нэрд гарсан Оливье Даан найруулах аж. Францын дуучин Эдиф Пиафын тухай кинонд Марион Котиллард тоглож, 2008 онд “Оскар”-ын шилдэг жүжигчний шагнал хүртэж байсан юм. Холливудын домогт жүжигчин Грейс Келли 1956 онд Монакогийн хунтайжтай гэрлэсэн билээ. 1960-аад онд Монаког татвараас зугтагсдын диваажин гэж шүүмжилж байхад Грейс Келлиг Монакогийн аврагч гэх болсон юм. Холливудын домогт жүжигчин, Монакогийн гүнжийн дүрд тоглох гэж буй жүжигчин Николь Кидман 2003 онд “Цаг” киноны Виржиниа Вульфын дүрээр “Оскар”-ын шагнал хүртэж байсан юм.
Н.Энх