Улаанбаатарт 8-10 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 8-10 хэм дулаан байна

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, Төвийн нутгийн ихэнх хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж говь тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр,  бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хүйтэрч 0-5 градус, Говийн нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж  зарим үед секундэд 12 -14метр хүрч шороон шуурга шуурна. 8-10 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар шөнөдөө секундэд 12-14 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө  2-4 градус хүйтэн,  өдөртөө 10-12 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Дундговийн нутгаар 14-19 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж