Хүүхдийн урлан бүтээх төвд маргааш 15.00 цагаас Сүхбаатар дүүргийн ард түмний их хуралдай болно. Хуралдайд МАХН-ын дарга Н.Энхбаяр, тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, МҮАН-ын дарга М.Энхсайхан, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Батцэрэг болон Сүхбаатар дүүргийн 600 гаруй иргэд төлөөлөгчид оролцох юм байна. Хуралдайгаар Сүхбаатар дүүргийн ард иргэдэд тулгамдсан асуудал хийгээд түүнээс гарах арга замын талаар ярилцахын дээр, тус дүүргээс нэр дэвшин сонгогдсон төрийн түшээдүүд амлалтаа хэр сайн биелүүлсэн зэрэг асуудлаар хэлэлцэх юм байна.
С.Отгон