Малавийн шинэ Ерөнхийлөгч тангараг өргөв

Хуучирсан мэдээ: 2012.04.08-нд нийтлэгдсэн

Малавийн шинэ Ерөнхийлөгч тангараг өргөв

Малавийн дэд ерөнхийлөгч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Жойс Банда Ерөнхийлөгч Бингу ва Мутарикаг нас барснаас хоёр хоногийн дараа тус улсын ерөнхийлөгч болсон байна. Малавийн анхны эмэгтэй ерөнхийлөгчийг тангараг өргөхөд дэмжигчид нь нийслэл Лилонгве хотод энэ баярыг дуулж, бүжиглэн тэмдэглэсэн гэнэ. Тус улсын үндсэн хуулийн дагуу дэд ерөнхийлөгч ерөнхийлөгч болохыг зөвшөөрдөг аж. Жойс Банда 2010 онд ерөнхийлөгчтэй маргалдсанаас болж намаасаа хөөгдөж байжээ. Үүний дараа Жойс Банда нам байгуулж, тус улсын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Жойс Бандаг тус улсын тэргүүн болсныг иргэд ялангуяа эмэгтэйчүүд талархан хүлээн авсан ч Засгийн газрын төлөөлөгч түүнийг ерөнхийлөгч болоход улс төрийн  туршлагагүй гэжээ. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Жойс Банда өөрөө мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч байсан аж. Тэрбээр 31 настайдаа зодож дарамталдан нөхрөө орхиж, хүүхдүүдээ авч явжээ. Нөхрөөсөө санхүүгийн хувьд бүрэн хараат байсан Жойс Банда АНУ-д суралцсаны дараа өнчин хүүхдүүдэд тусалж, боловсрол олгодог Жойс Банда нэртэй байгууллагыг үндэслэжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж