Прокурорын биед халдсан гэх хэрэгт холбогдсон МАХН-ын гишүүд дэмжигчид болох Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарыг шүүх хурал өнгөрөгч баасан гаригт Чингэлтэй дүүргийн шүүхэд болох байсан ч хурлын товыг хойшлуулжээ. Учир нь шүүгдэгчийн нэг өмгөөлөгч өвчтэй гэх шалтгаанаар дөрөвдүгээр сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.
Тэднийг нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар буруутгаж байгаа юм. Өнгөрөгч арваннэгдүгээр сарын дундуур экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ-аас баривчилсны саатуулсны дараа Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарын хүмүүс түүнийг суллахыг шаардаж, нийслэлийн прокурорын газрын гадаа жагсаал зохион байгуулахдаа прокурорын биед халдсан хэрэгт буруутгагджээ.
С.Отгон