Ч.Цэлмүүн дахин дуулахгүй

Хуучирсан мэдээ: 2012.04.08-нд нийтлэгдсэн

Ч.Цэлмүүн дахин дуулахгүй

Дуучин Ч.Цэлмүүн урлагийн амьдралаа орхих гэнэ. “Universe Best Songs-2009” наадмаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн тэрбээр тун удахгүй “Exodus” нэртэй анхны бөгөөд сүүлчийн цомгоо худалдаанд гаргаад урлагийн амьдралдаа төгсгөл тавихаар болжээ. Тиймээс цомгоо “Exodus” хэмээн нэрлэх болсон гэнэ. Үүнийг тайлбарлахдаа Ч.Цэлмүүн “Амьдралын хар бараанаас гэрэл гэгээ рүү гарах гэсэн утгатай. Одоо би эргээд яг өөрийнхөө нууцлаг, ил биш хувийн амьдрал руугаа эргээд орж байна гэдэг утгаар энэ нэрийг өгсөн. Бас хуучны, олны танил биш Цэлмүүнийг, би өөрөө өөрийгөө их үгүйлж байгаа. Тийм учраас гэрэл рүү гарч байна гэсэн юм. Ер нь эмэгтэй хүнийхээ хувьд олны танил байна гэдэг маш хэцүү. Байнга олны хараанд байна гэдэг тийм ч хүсэхээр зүйл биш” гэжээ. Цэлмүүн биотехнологич мэргэжилтэй бөгөөд энэ чиглэээрээ өөрийгөө улам бүр боловсруулан ажилдаа өөрийгөө 100 хувь дайчлахаар шийдээд байгаа бөгөөд эгэл жирийн амьдралаар амьдрахыг илүүд үзжээ. Ч.Цэлмүүн энэ сарын 10-нд нээлтээ хийх “Мөрөөдлийэн театр”-ын дэлгэцийн анхны бүтээл “Ээжийн дайсан” инээдмийн кинонд тоглосон юм.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж