Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2012.04.08-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн бирж дээр 2012 оны дөрөвдүгээр сарын 2-ноос 6-ны хооронд таван удаагийн арилжаа явуулж, 64 ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцааг 1,4 тэрбум төгрөгөөр арилжсан байна. ТОП-20 индекс 20447,66 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 427,85 нэгжээр буюу 2,0 хувиар буурсан байна. Индексийн сагсад багтах Шивээ овоо /12.5%/, Багануур /12.5%/, Говь /10.5%/, Монголын цахилгаан холбоо /7.5%/, Женко тур бюро /4.3%/, Бэрх уул /2.8%/, Баянгол ЗБ /2.4%/, Адуунчулуун /2.4%/, АПУ /2.2%/, Монгол шилтгээн /2.1%/, Ремикон /1.6%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 57.3 тэрбум төгрөгөөр буюу 2.8 хувиар буурч, 1 их наяд 968.6 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Хөдөө тээвэр /51.7%/, Тэгш /32.2%/, Нийслэл өргөө /32.2%/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Монноос /15.0%/, Хасу мандал /13.8%/, Шивээ овоо /12.5%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.

Нийт 64 үнэт цаас арилжигдсанаас 24 үнэт цаасны ханш өсч, 25 үнэт цаасны ханш буурч, 15 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Гермес центр /2.1 сая ширхэг/, Оллоо /300.5 мянган ширхэг/, Ремикон /196.5 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.

Үнийн дүнгээр Хэрэглээ импекс /487.3 сая төгрөг/, Би ди сек /186.0 сая төгрөг/, Гермес центр /181.0 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

www.mse.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж