Йемений нисэх буудал руу зэвсэгт этгээдүүд халджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.08-нд нийтлэгдсэн

Йемений нисэх буудал руу зэвсэгт этгээдүүд халджээ

Йемений ерөнхийлөгч асан Абдулла Салехыг дэмжигчид өчигдөр тус улсын хамгийн том нисэх буудал руу зэвсэгтэй очиж, нисэх буудлын удирдлагуудаас бүх нислэгийг цуцлахыг шаардсан гэнэ. Санаа хотын олон улсын нисэх буудлын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр зэвсэглэсэн этгээдүүдийг турхирсан хүн өмнө нь Йемений нисэх хүчний ерөнхий командлагч байсан хүн аж. Зэвсэгт этгээдүүд нисэх буудлын ажилтнууд шаардлагыг нь биелүүлэхгүй бол нисч, буух онгоцонд саад хийнэ гэж сүрдүүлжээ. Мухаммед Салех аль-Ахмар өнгөрсөн хоёрдугаар сард огцорсон Йемений ерөнхийлөгчийн садангийн хүн аж.  Абдулла Салехын дэглэм нуран унасан ч тус улсын шинэ Ерөнхийлөгчийн тушаалаар түүнийг Йемений Батлан хамгаалахын сайдын зөвлөхөөр томилсон байна. Гэвч Мухаммед Салех нисэх хүчний ерөнхий командлагчийн албан тушаалаасаа огцрохоос татгалзсан гэнэ. Абдулла Салехын үед өндөр албан тушаал хашиж байгаад огцорсон өөр нэг хүн нь экс ерөнхийлөгчийн  зээ хүү Тарек Салех аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж