“Макбет”-аас сэдэвлэсэн киног хориглов

Хуучирсан мэдээ: 2012.04.08-нд нийтлэгдсэн

“Макбет”-аас сэдэвлэсэн киног хориглов

Шекспирийн “Макбет” эмгэнэлт жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн киног Тайландад гаргахыг хоригложээ. Тай хэл дээрх “Үхэх ёстой” хэмээх нэртэй тус кинонд хаан, хатныг хөнөөж, хаан сэнтийд залрахыг санаархаж буй шотланд генералын тухай өгүүлдэг байна.  Киног Тайландад гаргахыг хориглосныг найруулагч Инг Канжанаванит инээдтэй хэрэг гэжээ. Инг Канжанаванит “Тайландад кино гаргахыг хориглох нь маш ховор. 400 жилийн өмнөх яруу найргийн бүтээлийг “ноцтой” гэж үзэж, хориглосон нь гайхмаар” хэмээн ярьжээ.

Эрх мэдлийн төлөөх улайрсан шунал, тэмцлийн тухай өгүүлдэг тус кино 2006 онд Тайландын Ерөнхий сайд байсан Таксин Шинаватраг огцруулж, төрийн эргэлт хийсэн эрх баригчдад таалагдаагүй гэнэ. Хэдийгээр киноны үйл явдал өөр оронд өрнөдөг ч Тайландын улс төрийн сэдвийг хөндсөн гэж эрх баригчид үзжээ. Түүнээс гадна эрх баригчдад таалагдаагүй өөр нэг зүйл нь киног Тайландын бэлгэ тэмдэг болсон улаан өнгөөр дүрсэлсэн гэнэ. Улаан өнгө нь Тайландад эсэргүүцлийн хөдөлгөөн, Шинаватрагийн дэмжигчдийн бэлгэдэл аж. Киног гаргахыг хориглосон шалтгаанаа албаны хүмүүс “Үндэстний дунд зөрчилдөөн үүсгэх утга агуулгатай” гэж тайлбарлажээ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж