
Эрх мэдлийн төлөөх улайрсан шунал, тэмцлийн тухай өгүүлдэг тус кино 2006 онд Тайландын Ерөнхий сайд байсан Таксин Шинаватраг огцруулж, төрийн эргэлт хийсэн эрх баригчдад таалагдаагүй гэнэ. Хэдийгээр киноны үйл явдал өөр оронд өрнөдөг ч Тайландын улс төрийн сэдвийг хөндсөн гэж эрх баригчид үзжээ. Түүнээс гадна эрх баригчдад таалагдаагүй өөр нэг зүйл нь киног Тайландын бэлгэ тэмдэг болсон улаан өнгөөр дүрсэлсэн гэнэ. Улаан өнгө нь Тайландад эсэргүүцлийн хөдөлгөөн, Шинаватрагийн дэмжигчдийн бэлгэдэл аж. Киног гаргахыг хориглосон шалтгаанаа албаны хүмүүс “Үндэстний дунд зөрчилдөөн үүсгэх утга агуулгатай” гэж тайлбарлажээ.
Н.Энх