Зорчигч үйлчилгээний талбайг томсгожээ

Хуучирсан мэдээ: 2012.04.08-нд нийтлэгдсэн

Зорчигч үйлчилгээний талбайг томсгожээ

Үндэсний авиа компаниуд агаарын хөлгийн паркаа шинэчилж, олон улсын болон орон нутгийн нислэгийн тоо нэмэгдэж, үүнийг дагаад “Чингис хаан” олон улсын буудлын ачаалал өмнөх жилүүдээс эрс өсч байгаа тул үйлчилгээний заал танхимын талбайг нэмэгдүүлсэн байна. 2011 онд 890 мянган зорчигч үйлчлүүлж байсан тус буудлын зорчигчдын тоо энэ жил эрс нэмэгдэж буй тул зорчигчдын тав тухыг хангах үүднээс үйлчилгээний заал танхимын зай талбайг нэмэгдүүлэх их засварын ажил хийж, нийт м.кв талбайг нэмжээ. Ингэснээр аюулгүй үзлэгийн цэг нэгээр, хоёр урсгал бүхий хилийн шалган нэвтрүүлэх цэг зургаагаар нэмэгдсэн байна.

Цаашид “Чингис хаан” олон улсын буудлын зүгээс өсөн нэмэгдэж буй зорчигчдын урсгалыг зохицуулах энэ мэт ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж буй тухай албан ёсны сайтдаа мэдээлжээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж