Реппэр Жей Зи хуримынхаа дөрвөн жилийн ойгоор эхнэр Бейонсе болон охин Блю Айви нартаа үнэт эдлэл бэлэглэсэн гэнэ. Жей Зи Нью-Йоркийн “Jacob’s and Co” үнэт эдлэлийн дэлгүүрээс эхнэртээ зориулж, цэнхэр өнгийн алмазан шигтгээтэй бөгж авсан бөгөөд бяцхан охиноо ч мартсангүй морины цэвэр алтан цутгамал сонгосон гэнэ. Бейонсегийн бөгжний цэнхэр өнгийн дорж палам чулуу нь дөрвөн сартай охиных нь нэрийг илтгэж байгаа юм байна.
Охиноо төрсний дараа Жей Зи эхнэртээ дахин хурим хийх санал тавьсан бөгөөд бэлэглэж байгаа бөгж нь дахиад сүй тавих бөгж ажээ. Тэд удахгүй Скарсдейл хотод байдаг байшиндаа зочид хүлээн авах юм. Уригдсан зочдын тоонд Опра Уинфри, Гвинет Пэлтроу болон Канье Уэст зэрэг оддын нэр дуулдаж байна.
Н.Тунгалаг