Пакистаны ууланд 135 хүн цасанд дарагджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.08-нд нийтлэгдсэн

Пакистаны ууланд 135 хүн цасанд дарагджээ

Пакистаны Кашмирын район дахь цэргийн бааз цасан нурангид дарагдсанаас 135 хүн амиа алджээ. Пакистаны армийн төлөөлөгч хошууч генерал Атар Аббасын мэдэгдсэнээс үзвэл өчигдөр буюу энэ дөрөвдүгээр сарын 7-нд Сиачен голын ойролцоох цэргийн бааз цасан нурангид дарагдсанаас 124 цэргийн албан хаагч, 11 энгийн иргэн алга болсон гэнэ. Аврах ажилтнууд одоогийн байдлаар тэднээс ганцыг нь ч олоогүй байгаа юм байна. Пакистаны нийслэл Исламадад ч нэг км 2 орчим орчим газарт цасан нуранги үүссэн гэнэ. Аврах ажиллагаанд Пакистаны армийн хэдэн зуун цэргийн албан хаагч, мөрч ноход, нисдэг тэрэг гаргасан байна.

Энэтхэгийн хилтэй залгаа Кашмирын Гаяари дүүрэгт орших цэргийн бааз далайн төвшнөөс дээш 4,572 км-т өндөрлөгт оршдог аж. Аврах ажиллагаа хэдэн өдөр ч үргэлжилж магадгүй гэж албаны хүмүүс ярьж байгаа гэнэ. Ууланд сургуулилт хийж байгаад цасан нурангийн дараа сураггүй алга болсон цэргүүдтэй холбоо тасарсан аж. Пакистаны уулархаг бүсэд цасан нуранги байнга болдог гэнэ. Өнгөрсөн 2010 онд дээрх газарт цасан нуранги болсноос 20-оод цэргийн албан хаагч амиа алдсан юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж