Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар
багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар
баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн
нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга
шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газар, Хангай,
Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн
бүс нутгаар 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас
орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр зөөлөн шороон шуурга
шуурна. 14-16 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 35 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn