“Тэнгэрийн хүү” жүжгийг өнөөдөр тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн хүү” жүжгийг өнөөдөр тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид өнөөдөр “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг тоглох гэж байна. Тоглолт 19.00 цагт эхлэх бөгөөд  жүжгийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар ажиллажээ.  Харин  ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн Гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ассистент найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин, консруктор зураачаар Т.Түмэн-Өлзий, компьютер графикчаар Т.Аянга, гэрлийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ц.Эрдэнэбат, чимэглэлийн эрхлэгчээр Соёлын тэргүүний аижлтан Н.Батбилэг нар ажилласан юм. Харин жүжгийн гол дүр буюу Модун Шаньюйд жүжигчин Г.Эрдэнбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шанюйн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нарын авьяаслаг жүжигчид тоглох юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж