Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд ирэх
ням гарагт Такси үйлчилгээний зургаан компанийн хамтран зохион
байгуулах “Үйлчилгээ танилцуулах өдөрлөг” болох гэж байна. Нийслэлээс
зарласан “Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд
нийслэлийн Нийтийн тээврийн газраас санаачлан нийтийн тээврийн
үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээг иргэддээ ойртуулах,
үйлчилгээгээ танилцуулах, иргэд зорчигчдын санал бодлыг сонсох зорилгоор
“ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ”-ийг нийслэлийн бүх дүүргийн нутаг
дэвсгэрт зохион байгуулж байгаа билээ. Тус ажлын эхний дүн мэдээгээр
хоёрдугаар сарын 18-наас энэ сарын 1-нийг хүртэлх хугацаанд 13 өдөр 16
байршилд 42 аж ахуйн нэгж байгууллага өдөрлөг зохион байгуулж, нийт 2590
иргэн буюу зорчигчдод нийтийн тээврийн үйлчилгээг танилцуулсан байна.
Нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн 10 аж ахуйн нэгж, туслах
чиглэлийн 13, буухиа чиглэлийн 18, таксины нэг компани өдөрлөг зохион
байгуулсан байна.

Э.Болоржин
http://www.mminfo.mn/
http://www.mminfo.mn/