Зориг сангийн “Залуу манлайлал” хөтөлбөр үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Зориг сангийн “Залуу манлайлал” хөтөлбөр үргэлжилж байна


Залуучуудын дунд ихээхэн танил, нэр хүндтэй болоод байгаа Зориг сангийн Залуу Манлайлал Хөтөлбөр 9 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 21 шилдэг залуусыг шалгаруулан авч хөтөлбөрт хамруулсанаар эх орондоо ардчиллыг гүнзгийрүүлэх үйлсийг эрчимжүүлэхэд эрдэм мэдлэг, сурсан зүйлс, туршлагаараа хувь нэмрээ оруулах боломжийг нээж өгдөг.

Хөтөлбөрт хамрагдагсад нь нийгэм, улс төр, эдийн засаг, бизнес, соёл урлаг, хүрээлэн буй орчин, хүмүүнлэг, нийгмийн харилцаа, хөгжилтэй холбоотой олон талт асуудлуудтай бодит амьдрал дээр биечлэн танилцаж, дээрх сэдэв болон салбаруудын үндэсний манлайлагчид, гадаадын экспертүүдээс суралцаж менежмент, манлайлах ур чадвар болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ажил мэргэжлээрээ хурдан өсч хөгжих боломж олж авдаг. Мөн хөтөлбөрийн онцлох нэгэн хэсэг нь хөтөлбөрийн явцад оролцогчид багуудад хуваагдан өөрсдийн хүчээр нийгмийн хөгжлийн төсөл боловсруулан хэрэгжүүлдэг. Залуу Манлайлал 9-д хамрагдаж буй залуус нийгмийн сайн сайхны тѳлѳѳ хувь нэмрээ оруулхаар хичээцгээж байна.

Залуу Манлайлал Хөтөлбөрийг  Хаанбанк сан олон жилийн туршид дэмжин санхүүжүүлж ирсэн. Ирээдүйн удирдагчдыг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж буй энэ хөтөлбөрийг ХААН Банк Сангаас 2011-2012 оны хичээлийн жилийн хѳтѳлбѳрийг дахин дэмжин Зориг Сантай хамтран ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж