“Молния-1Т” хиймэл дагуулын хэсгүүд ойрын хугацаанд Номхон далайд унана гэж ОХУ-ын Сансрыг хамгаалах цэргийн хүчнээс ИТАР-ТАСС агентлагт мэдэгдлээ.
Энэ хиймэл дагуулын агаар мандалд бүрэн шатаж устаагүй зарим хэсгүүд дэлхий дээр унах магадлалтай байгаа бөгөөд Сансрыг хамгаалах цэргийн хүчний тооцоолсноор өнөөдөр Номхон далайд унаж магадгүй байна. Одоо ажиглагчид хиймэл дагуулын байрлалыг хянаж байгаа юм.
АНУ-ын Сансрын орон зайг хянах төвөөс адил мэдээлэл өгсөн бөгөөд өнөөдөр Номхон далайн өмнөд хэсэгт унана гэжээ.
“Молния” хиймэл дагуулыг 1996 оны наймдугаар сарын 16-нд хөөргөсөн бөгөөд хоёр жил ажиллах байсан гэнэ. Хиймэл дагуулын жин 1,6 тонн юм.
Н.Тунгалаг