Улаан хачиг илэрсэн алимнуудыг устгалд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Улаан хачиг илэрсэн алимнуудыг устгалд оруулжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны
итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр гадаад хорио цээртэй жимсний
улаан хачиг сүүлийн гурван жилийн байдлаар есөн удаа 55.6 тонн алимнаас
илрүүлжээ.

Энэ оны эхний улирлын байдлаар тус боомтын улсын байцаагчид таван
удаагийн тохиолдлыг илрүүлсэн байна. Үүнтэй уялдуулан хяналт шалгалтыг
чангатган ажиллаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллажээ.

Тодруулбал, хоёрдугаар сард БНХАУ-ын "Haoguang" компаниас иргэн
Ж.Энхцэцэгийн импортолсон "Guoguang" сортын 4.6 тонн алимнаас,
гуравдугаар сард гурван удаагийн тохиолдол "Erlian hotter" компаниас
иргэн Д.Ганбатын экспортолсон "Guoguang" сортын 4.2 тонн алимнаас, иргэн
Нандинцэцэгийн импортолсон "Guoguang" сортын 0.3 тонн алимнаас, иргэн
Ж.Энхцэцэгийн импортолсон "Guoguang" сортын 1.8 тонн алимнаас жимсний
улаан хачиг илэрснийг хурааж, устгуулсан байна.

Хамгийн сүүлд энэ сарын 1-нд "Цэнхэр жимс" компанийн импортолсон
"Guoguang" сортын 2.0 тонн алимнаас илэрчээ. Жимсний улаан хачиг
(Panonychus ulmi Koch) нь жимсний тарималд ялангуяа алим, лийр, интоорт
хөнөөл учруулдаг аж.

ХХААЯ-ны Сайдын 2005 оны 155 дугаарын тушаалын хавсралтад заагдсан гадаад хорио цээртэй хөнөөлт шавьж юм.

Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж