Хайди Клум хүүхдүүдээ авна

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Хайди Клум хүүхдүүдээ авна

Лос Анжелес хотын шүүхэд супермодель Хайди Клум гэр бүлээ цуцлуулах өргөдөл болон бичиг баримтаа баасан гаригт өгсөн талаар Associated Press бичлээ.

Клум гэр бүлээ цуцлуулах шалтгаанаа үл ойлголцлоо даван туулж чадаагүй гэж тайлбарласан гэнэ. Өмнө нь тэд гэр бүлийн хэлэлцээр хийж, гарын үсэг зурж байсан юм. Харин энэ хэлэлцээрийн талаар Клум шүүхэд өгсөн бичиг баримтдаа оруулсан эсэх талаар мэдээлэл байхгүй байна.

Клум хүүхдүүдээ өөрөө авах хүсэлтэй байгаа бөгөөд Силийг хүссэн үедээ хүүхдүүдтэйгээ уулзахыг зөвшөөрнө гэжээ. Сил, Клум нар долоон настай Хелен, зургаатай Хенри, тавтай Йохан болон хоёр настай Лу гэсэн дөрвөн хүүхэдтэй юм. Том охин Хелен нь Клумын найз залуу байсан Италийн бизнесмен Флавио Бриаторегийн хүүхэд ажээ.

Поп дуучин Сил загвар өмсөгч  Клум хоёр 2003 оноос болзож эхэлсэн бөгөөд 2005 оны тавдугаар сард хуримаа хийсэн юм. Тэд салах болсноо энэ оны нэгдүгээр сарын сүүлээр анх мэдэгдсэн билээ.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж