Үйлдвэрлэгчдэд 30 тэрбум төгрөгийн зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэгчдэд 30 тэрбум төгрөгийн зээл олгоно

“Жижиг, дунд үйлдвэр, хоршоо 2010” үзэсгэлэн худалдааны нээлт маргааш 14 цагаас “Мишээл –эксп” төвд болно. Уг үзэсгэлэнгийн үеэр нийслэл, орон нутгийн  50-60 хоршоологч, үйлдвэрлэгчид оролцох  цогц  олон арга хэмжээ зохиогдох аж. Үзэсгэлэнгийн үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн үндэсний төв болон банкууд иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, санал хүсэлтийг нь хүлээн авч, тодруулга хийх юм. Мөн “Жижиг дунд үйлдвэр хөгжлийн гарц” нэртэй оюутан залуусын эрдэм шинжилгээний бага хурал болж, шилдэг оюутнууд илтгэл тавих аж. Засгийн газраас 2010 онд жижиг, дунд үйлдвэр, хоршоо эрхлэгчдэд гурван чиглэлийн зээл олгохоор 30 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн зээл хүсэгчдийн хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг болох зээлийн батлан даалтанд хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэгчдэд 20 хүртэлх сая, орон нутгийн иргэдэд 10 хүртэлх сая төгрөгийн зээл олгох бөгөөд зээл хүсэгч өөрөө 40 хувь, Засгийн газраас  30 хувь, банк 30 хувийг даах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж