Сирид үймээн дэгдэж, иргэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Сирид үймээн дэгдэж, иргэд амиа алджээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн баасан гаригт Сирид болсон зэвсэгт мөргөлдөөнд олон арван хүн амиа алдсанд Сирийн Засаг захиргааг буруутгасан талаар ВВС бичлээ.

Бан Ги Мүн “Дөрөвдүгээр сарын 10 гэхэд галаа зогсоохыг шаардсаар байхад Ерөнхийлөгч Башар Асадад үнэнч цэргүүд одоо хүртэл зэвсэгт хүчирхийллээ зогсоохгүй байна” гэжээ. Сүүлийн хоёр өдөрт цэргүүд зэр зэвсэг ихээр хэрэглэж, наад зах нь 100 хүн амиа алдсан гэж босогчид мэдэгдсэн байна.

Түүнчлэн Турк улс руу Сирийн ард иргэд олноор дүрвэж байгаа учир Туркийн Засаг захиргаанаас НҮБ-ыг дүрвэгчдийн асуудалд туслахыг хүссэн юм. Туркт дүрвэн ирсэн хүмүүсийн яриагаар Башар Асадын арми орон сууцны байшингууд руу гал нээж байгаа юм.

НҮБ-ын шаардлагыг хүлээн авч, энгийн номхон иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэхгүй байхыг Сирийн Засаг захиргаанаас Бан Ги Мүн шаардлаа. Босогчид баасан гаригт мэдээлэхдээ цэргийн зэвсэгт хүчирхийлэл улс оронд хэвээр байгаа гэжээ.

НҮБ-ын төлөөлөгчдийн баг удахгүй Дамаск хотод очиж, гал зогсоох НҮБ-ын шаардлагыг хэрэгжүүлэх хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. 

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж