Монголын уулчин Эверестэд авирна | News.MN

Монголын уулчин Эверестэд авирна

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Монголын уулчин Эверестэд авирна

Уулын спортын ОУХМ С.Бат-Эрдэнэ дэлхийн дээвэр Эверестийн оргилд авирахаар маргааш эх орноосоо мордох гэж байна. Тэрбээр Балбын нийслэл Катмандуд очиж, Балбын олон улсын экспедицийн бүрэлдэхүүнд нэгдэн дөрөвдүгээр сарын 15-нд Эверестийн бааз кэмпэд хүрэх нь ээ.
С.Бат-Эрдэнэ “Эрдэнэт” уулчдын холбооны тэргүүнээр ажилладаг бөгөөд уулын спортоор 1996 оноос хойш тасралтгүй 16 жил хичээллэж байгаа аж.
Ийнхүү тэрбээр уулчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл болсон зорилгоо биелүүлэхээр Эврестийг зорих гэж байна.

-Хэзээнээс Эверестийн оргилд авирахаар бэлтгэл хийж эхэлсэн бэ?

-Эрдэнэт хотын “Хангарьд”  паласт нэг жилийн эрчимжүүлсэн бэлтгэлийг хийсэн. Ерөнхийдөө биеийн болон сэтгэлийн бэлтгэл хийсэн, энэ бүхэн маань хангалттай болсон байх гэж бодож байгаа.

-Маргааш эх орноосоо Эверестийн зүг мордоно гэсэн шүү дээ.

-Маргааш явна. Дөрөвдүгээр сарын 15-нд Эверестийн бааз кэмпэд очиж байгаа юм. Миний авирч байгаа экспедиц бол Балбын олон улсын экспедиц гээд жил болгон зарлагддаг экспедиц байдаг. Энэ экспедиц бол Монголд нэлээд ээлтэй байгаа. Өнгөрсөн жил ОУХМ Гангаамаа яг энэ экспедицтэй цуг явж, оргилд гарсан байгаа. Гол авиралт нь дөрөвдүгээр сарын 20-ноос ирэх тавдугаар сарын 30-ны хооронд нийт 40 өндөр авалт, өндрийн бэлтгэлийн бааз, лагеруудаа байгуулж явсаар байгаад үндсэндээ дуусна.

-Эверестийн ноён оргилд хэзээ авирахаар төлөвлөгдсөн бол?

-Яг авиралтын өдөр хэзээ вэ гэдэг нь тухайн үеийн цаг агаарын байдал, Түвдийн талаас хэзээ олс тавигдах нь вэ гэдэг зүйлүүдээс шалтгаалаад тавдугаар сарын сүүлийн долоо хоногт болох болов уу гэж бидний зүгээс бодож байгаа. Одоогийн байдлаар 20-30-ны хооронд гол дайралт эхлэх байх гэж тооцоолж байгаа.

-Ноён оргил руу аль талаас нь авирах вэ?

-Балбын олон улсын экспедиц Түдвийн талаасаа авирна.

-Хамт авирч байгаа багт нийт хэчнээн хүн багтаж байгаа бол?

-Тэр баг голдуу 10-12 хүний бүрэлдэхүүнтэй явдаг. Яг одоогийн байдлаар хэдэн хүнтэй байгааг хэлж мэдэхгүй байна. Бид нар Катмандуд очоод зохион байгуулагч талтай уулзаад хэдэн улсын хэдэн тамирчин явж байгааг мэдэж авна. Энэ экспедицийн уулчин бүрт нэг, нэг ширпа дагалддаг. Ууланд авирахад нь тусалж дагалдаж явдаг хүмүүс байдаг юм. Миний хувьд сая Балбын талаас Лхагва гээд ширпа дагалдаж авахаар болсныг хэлсэн. Тэр хүн Эверестед урд тал буюу Балбын талаас нэг, хойд талаас нь буюу Түвдийн талаас нэг гээд нийт хоёр удаа ноён оргилд гарсан хүн байгаа гэсэн. Ерөнхийдөө Катмандуд очоод бэлтгэлээ хийн, багтайгаа танилцан энэ сарын 10-нд Эверестийн зүг хөдөлнө. Тэгээд энэ сарын 15-нд бааз  кэмпэд очин 20-ноос үндсэн авиралтууд эхэлнэ.

-Уулын спорт бол зардал өндөртэй. Бэлтгэл сургуулилт, Эверестийг зорих зэрэг асуудлуудыг хэрхэн зохицуулсан бэ?

-Аялалын гадаад харилцаа, гадаад бэлтгэлтэй уялдаатай ажлуудыг “Mongolian Expedition” компани хариуцан ажиллаж байгаа. Уулын спорт өндөр өртөгтэй. Мэдээж Эверестэд авирахад  их хэмжээний зардал гарна. Энэ бүхэнд “Эрдэнэт” үйлдвэр ХК, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, “Эрдэнэт” үйлдвэрийн засвар угсралтын цех, “Хангарьд” клуб ивээн тэтгээд бэлтгэл ажилд маань гол тусалцааг бүрдүүлж ажилласан.

-Өмнө нь Эверестийн ноён оргилд Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа нар гарсан. Тэдэнтэй хамтарсан авиралт олон хийсэн уу? Тэд ноён оргилын талаар ямар зөвлөгөө өгч байна?

-Тэдэнтэй олон жил хамт ууланд авирсан. Хамгийн гол нь 8000-аас дээшхи өндөрт биеэ сайн дасгах хэрэгтэй, цаг агаарын өөрчлөлт огцом өгдөг учраас хувцаснуудаа тааруулж яваарай гэсэн зөвлөгөөнүүдийг өгч байсан.

-Монголын ноён оргилуудад нэг бус удаа авирсан байх. Харин гадаадын ямар улсын  ямар ноён оргилд авирч байсан бэ?

-Монголын нёон оргилуудад давталттайгаар авирч байсан. Европын ноён оргил Эльбрус, Японы Фүжи ууланд авирч байсан.

-Эх орондоо хэзээ ирэх вэ?

-Төлөвлөгөө ёсоор бол зургадугаар сарын 7-нд эх орондоо ирнэ.

-Таньд амжилт хүсье.

Бид түүний авиралтын явцын талаар тухай бүрт нь мэдээлэх болно.

Г.Даша

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nemo 2012-04-07 124.158.124.156

anh udaa mongol hun hezee everested garsan baidag yum bol

Avatar

Zochin 2012-04-07 202.179.2.37

Bat-Erdened amjilt husye.Tend ojood oroi deer ni garsan hun delhii deer tootoi baidag.ihenh ni garj jadalgui buzdag.zarim ni ami uregddeg.en bol extrem turism bish. en bol jinhene corilt.Jun busad sport we.Ter cetgegdel bijeed bgaa humuus. ojood neg uzeerei.5000 garaad unduriin haniad tusaad tegeed aliagaa aldan daa.

Avatar

zochin 2012-04-07 123.200.89.24

Amjilt husie!!!

Avatar

Mongol 2012-04-07 14.50.19.39

zarim neg oliggui zantai, hund ataarhuu,buduuleg humuus bhiin. Yagad busad orniihon uheltei temtsen barin aviraad, turiinhuu dalbaag manduulaad,bahargaad bgaa der orgild Mongol humuus avirch garch chadahgui, bolohgui yum. Ter zaisan deer bol chi ch, bi ch, manai emee, hen l bol hen avirch dungunu. Harin Everestiin orgild durtai ni hurdegguin yum. Yalanguya cham shig hun. Bolj butej bgaa zuiliig demjiheer,uram hairlahaar chamaas yu unah geed bnaa. Tenegee gaihuulj, hunii uram zorig muhuuj bhaar setgegdel bichilgui, zaisan deer garaad jaahan yum bod.

Avatar

Зочин 2012-04-07 202.126.91.73

Батэрдэнэ чинь эмэгтэй хүн юм уу

Avatar

Зочин 2012-04-07 202.126.91.73

Амжилт хүсэхийн сацуу монголчуудад хэлэх санал байна. Олон улсад энэ бол спорт биш болоод удаж байгаа. Экстрим туризмын нэг хэлбэр. Иймд экстрим туризм хийсэн хүн спортын цол зэрэг авдаг нь буруу. Анхны эр эм 2 монгол уулчид бол түүхэн амжилт учраас цол авахаас аргагүй. Цаашдаа БТСгазар бодох байлгүйдээ

Avatar

Зочин 2012-04-07 222.19.126.171

Марзан тээ. Шерпа нарын хувьд бол Эверестийн оргил бол зүгээр л салхилдаг газар. Манайхаар бол Зайсан толгойтой адил юм аа даа. Лхагваа гэдэг Бат-Эрдэнийн туслах ч гэсэн Эверест рүү тал талаас нь л гарч байсан нөхөр байж байдаг. Миний Зайсан толгой руу гарснаас ч олон удаа гарчээ. Сайн дураараа Эверестийн хогийг цэвэрлэдэг Шерпа ч байдаг. Тэд уулчдыг даган явж, ачааг нь үүрэлцэж, зургийг нь авч өгдөг. Уулчин Шерпа хоёрын хэн нь жинхэнэ уулчин бэ? Аймаар тэнэг тээ. кккк

Avatar

Tseegii 2012-04-07 202.131.235.67

Amjilt xusie Sain baina sh dee . Mongoliin emegteichuud mundag baina . Uuliin sport bol ooriinxoo xamgiin tom daisan ooriinxoo dotood setgelteigee temtsej yalax ix tom sorilt baidag uamaa. Ene busgui zorison uulandaa amjilttai abiralt xiigeed irbel tes ondoo xubi xun bolno doo . Uuniig zobxon uuliin sportoor xicheeldeg bas noxor ni uuland abirdag xun l mederdeg uam . ter zaisand garaach gej setgegdel uldeesen xun eniig zaabal unsaad ooriigoo yalaarai

Avatar

Зочин 2012-04-07 202.126.91.73

Дахиад батэрдэнэ гэдэг эмэгтэй авирч байгаа юм уу Амжилт хүсэе

Avatar

Зочин 2012-04-07 182.160.55.226

энд тэндэхийн уулын оройгоос үхсэнээ хайгаад хайран мөнгө үрээд явдаг юм бэ. зайсан руу салхи шуургатай өдөр авираад л блоо биздээ.

Avatar

Зочин 2012-04-07 202.126.91.73

Амжилт хүсэхийн сацуу монголчуудад хэлэх санал байна. Олон улсад энэ бол сдорт биш болоод удаж байгаа. Экстрим туризмын нэг хэлбэр. Иймд экстрим туризм хийсэн хүн спортын цол зэрэг авдаг нь буруу. Анхны эр эм 2 монгол уулчид бол түүхэн амжилт учраас цол авахаас аргагүй. Цаашдаа БТСгазар бодох байлгүйдээ

Avatar

гадаадад буй монгол 2012-04-07 202.126.91.73

Амжилт хүсэхийн сацуу монголчуудад хэлэх санал байна. Олон улсад энэ бол сдорт биш болоод удаж байгаа. Экстрим туризмын нэг хэлбэр. Иймд экстрим туризм хийсэн хүн спортын цол зэрэг авдаг нь буруу. Анхны эр эм 2 монгол уулчид бол түүхэн амжилт цол авахаас аргагүй. Цаашдаа БТСгазар бодох байлгүйдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж