Баянзүрхчүүд хог цэвэрлэгээг эрчимжүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Баянзүрхчүүд хог цэвэрлэгээг эрчимжүүлэв

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/229 тоот захирамж,  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/93 тоот захирамж, “ ХОГГҮЙ УЛААНБААТАР”, “БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ХОГГҮЙ ДҮҮРЭГ” аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ хийх аяныг энэ сарын 6-ны өдрөөс тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл зохион байлуулах ажлыг  21  дүгээр хорооноос эхлүүлээд байна. Уг аяны хүрээнд Нийслэлийн хот тохижилтын газраас 10 машин, Баянзүрх ТҮК-ий зургаан машин нийт 16 хог тээвэрлэх машин гарч ажиллаж байна.

Их цэвэрлэгээний ажлын хүрээнд дүүргийн нуаг дэвсгэр дэхь үүсмэл болон хур хогийн цэгийг цэвэрлэх, айл өрхийн хогийг ачиж тээвэрлэх, далан сувгийн цэвэрлэгээг зохион байгуулж хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдал, хуримтлагдсан хогийг цэвэрлэх шар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэх  ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж