Сэтгүүлчид спортоор өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид спортоор өрсөлдөж байна

“Ардчилал” сонин үүсэн байгуулагдсаны 23 жил, өдөр тутмын хэвлэл болсны таван жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд спортын таван тэмцээнийг зохион байгуулахаар болж, анхны тэмцээнээ волейболын аварга шалгаруулах тэмцээнээр өнөөдөр эхэлж байна.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 23 байгууллагын баг тамирчид оролцож байгаа бөгөөд “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн спорт зааланд болж байна. Эрэгтэйчүүдээс тус тэмцээнийг зохион байгуулагч “Ардчилал”, “Ардын эрх”, “Монголын мэдээ”, “Үндэсний мэдээ”, “Өдрийн сонин” болон Үндэсний олон нийтийн радио телевиз, “TV9”, “TV5” телевиз зэрэг 13 байгууллагын баг, эмэгтэйчүүдээс “Ардчилал”, “Үндэстэн” сайт, “Өнөөдөр”, “Нийгмийн толь” зэрэг 10 байгууллагын баг оролцож байна.

Тэмцээнийг волейболын холбооноос итгэмжлэгдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулах бөгөөд ивээн тэтгэгчээр спортыг дэмжигч байгууллага “Худалдаа хөгжлийн банк” оролцож байна. Тэмцээний шагналын сан 1.5 сая төгрөг бөгөөд тэмцээний аваргууд маргааш тодорно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж