”Муу уран бүтээл хийхийг хүсдэггүй”

Хуучирсан мэдээ: 2012.04.07-нд нийтлэгдсэн

”Муу уран бүтээл хийхийг хүсдэггүй”

Дууны уран бүтээлээр дамжуулж бусдад танигдах хүсэлтэй залуус олон болсон. Гэвч хоорондоо ижил төстэй, “цус ойртсон” гэж болохоор бүтээл хийж сонсогчдыг уйдаах тал ажиглагддаг. Өөр өөрийн гэсэн өнгө төрхөөр ялгардаг цөөн хэдийн нэг дуучин Э.Өлзийбаатартай ярилцлаа.

-Уран бүтээлийн олз омог их үү?

-Дуулгах сонин байна аа. Энэ сарын сүүлээр Замын-Үдэд бие даасан тоглолтоо хийх гээд бэлтгэл ажилдаа ороод байна.

-Тоглолт хийхэд зардал их ордог. Ивээн тэтгэгч олоо юу?

-Ивээн тэтгэгч бий. Гэхдээ тэр хүний нэрийг хэлэх боломжгүй байна.

-Яагаад?

-Одоохондоо хэлэх боломжгүй байна л даа.

-Өмнө нь орон нутагт тоглож байв уу?

-Би эх орны хоймор болсон Хөвсгөл нутгийн хүн л дээ. Аймгийнхаа сумдад тоглолтоо хийж байсан. Мөн рок поп, нийтийн дуучидтай хамтарч олон газраар тоглож байсан.

-Тэгвэл нэлээд туршлагаж­сан байх нь ээ?

-Одоо сонсогчдын дунд нэр хүндтэй байгаа уран бүтээлчид оюутан байхдаа ийм л аргаар уран бүтээлээ туурвиж, олны танил болдог байсан шүү дээ. Би тэдний л адил хөдөлмөрлөж байна.

-Та яагаад дууны уран бүтээл сонгох болов?

-Дуу өөрөө хэнийг ч татаж, сэтгэл зөөлрүүлдэг зүйл. Тиймээс дуулах сонирхолтой хүн бүр энэ урлагт дурладаг шүү дээ.

-Сүүлийн үед дуучин болж байгаа олон залуусаас та юугаар ялгардаг вэ?

-Нэгэн хэвд баригдсан мэт дулах нь бий. Зарим нь “Тэрний дуу тийм байна. Хүмүүс их сонсч байна. Тэгвэл би ч бас иймэрхүүгээр дуулах ёстой юм байна” гэж бодож, дуулдаг. Энэ буруу бодол. Харин би тэс өөрөөр дуулах ёстой гэсэн бодол байнга тээж явдаг. Энэ л миний онцлог байх даа.

-Гавьяат жүжигчин, дуучин Д.Ганхуяг багш таныг их үнэлдэг юм билээ?

-Багш маань бүх шавиа хүндэлж, хайрладаг. Гэхдээ надад өгч байгаа хайр илүү юм шиг санагддаг. Үүнд нь би маш их урамшдаг.

-Таны уран бүтээлээс олонд танигдсан нь хэр олон бэ?

-“Аав л ээжийн хайр”, “Хайр­лах л гэж”, “Хайраа оллоо” зэрэг цөөн хэдэн дуу бий. Сонссон хүмүүс ам сайтай байдаг. Би уран бүтээлийг тоо­гоор биш, чанараар дүгнэдэг. Надад захиалгын олон дуу ирдэг. Тэднээс таалагдахыг нь аваад бусдыг нь буцаадаг. Өөрт таалагдахгүйгаа дуулбал наад зах нь дотортой дуулах ор¬чин ч бүрдэхгүй хэцүү бай­даг. Түүнчлэн тийм дууг хэн зохиосон бэ гэхээсээ илүү, хэн дуулсан бэ гэдгээр нь сон­согчид дүгнэдэг болохоор муу уран бүтээлээр урын сангаа баяжуулахыг хүсдэггүй.

У.БАЯРСАЙХАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж