Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Говь-сүмбэр, Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дундговийн зүүн хэсгээр салхи баруун хойноос секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зүүн, зүүн зүгийн ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 3-5 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байв. Даралт өдөртөө өснө.
цаг агаарын урьдчилсан төлөв:
8-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн хур тунадас орно. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.Бусад хугацаанд дулаарна.