Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүсэлтээр Авилгатай Тэмцэх Газар нэр бүхий улс төрчдийг шалгах явцдаа М-Си-Эс компаниас холбогдох асуудлаар мэдээлэл өгөхийг хүссэн. Компанийн зүгээс бололцоотой мэдээллийг цаг тухайд нь гаргаж өгч  хуулийн хүрээнд хамтран ажиллаж байгаа билээ.
Бид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компанийн удирдлага болон аль нэг охин компанитай холбоотой хэрэг үүсгэж шалгагдаж байгаа явдал байхгүй. Улс төрчдийг шалгуулахаар өгсөн өргөдлийн мөрөөр манай холбогдох ажилтнуудаас мэдээлэл авч байгаа.

Монгол Улсын Их хурлын сонгууль дөхөхийн хэрээр зарим нэг улс төрч зохиомол дуулиантай асуудлыг буй болгож олон түмний анхаарлыг өөртөө татаж, тархийг нь угааж, хувийн атаа жөтөө, явцуу эрх ашгийг хөөж, хувийн хэвшлийг улс төрийн хиймэл маргаан, мэтгэлцээнд хутган оролцуулж,хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон түмнийг хэрүүл тэмцэлд уриалах боллоо.

Тус М-Си-Эс Групп болон түүнтэй харилцан хамааралтай хуулийн этгээд, компаниуд Монгол Улсын олон арван мянган иргэнийг ажлын байраар хангаж, тэдгээрийн гэр бүлийн сайн сайхан амьдралын баталгаа болохын зэрэгцээ Монгол Улсын төсөвт олон зуун тэрбум төгрөгийн татварын орлого буй болгож, үйл ажиллагаагаа хууль тогтоомжийн дагуу бүрэн явуулдаг, Монголын шилдэг тэргүүний залуу үеийнхэнд үлгэр дууриал болсон компаниуд гэдгийг олон нийт мэднэ. Бид улс орныхоохөгжилдэвшил, сайн сайхны төлөө хөдөлмөрлөж ирснээс биш ард түмний ашиг сонирхолд харшлах аливаа хууль бус үйлдэл хийгээгүй, хийдэггүй, хийх ч үгүй.

Аливаа ардчилсан нийгэмд эдийн засаг, нийгмийн хөгжил, ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэх арга зам, гарцын талаар эрүүл ухаанаар мэтгэлцэх ньердийн үзэгдэл бөгөөдулс төр, олон нийтийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэндээ хандаж аливаа мэтгэлцээнийг эрх зүйт ардчилсан нийгмийн зарчмаар явуулахыг уриалж байна.

Өнөөдөр Монголчууд бидэндхийх ажил их байна.Улс төрч, төрийн түшээд нь эвээ эрхэмлэн, саруул ухаанаар ард түмнээ удирдаж, хувийн хэвшлийнхэнэх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэноногдсон ажлаа хийж,Монгол улсаахамтдаа хөгжүүлцгээе.

Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай!

М-Си-Эс Группын Олон нийттэй харилцах алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж