“People’s Daily” сайт IPO гаргав

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

“People’s Daily” сайт IPO гаргав

Хятадын Коммунист намын “People"s Daily” сонины портал сайт Шанхайн хөрөнгийн биржид IPO гаргажээ. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, технологио сайжруулахаар тус сайт 527 сая юань буюу 84 сая ам.долларын хөрөнгө босгохоор төлөвлөж байна. Хятадын цахим мэдээллийн хэрэгслийн зах зээлд “Sina Corp”,”Sohu” зэрэг хүчтэй өрсөлдөгч гарч ирсний дараа  “People"s Daily” ийнхүү IPO гаргахаар шийджээ. Хятадын интернэт зах зээл дэлхийн хамгийн том зах зээл аж. Хятадад интернэт хэрэглэгч 500 сая гаруй хүн байгаа бөгөөд энэ тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Үүнтэй зэрэгцэн компаниуд реклам, зар сурталчилгаагаа интернэтээр цацах хандлага ч нэмэгджээ. Энэ том зах зээлийн ширүүн өрсөлдөөнд төрийн өмчит компаниуд ч хүчээ сорьж эхэлжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж