Ж.Санжаасүрэн агсны нэрэмжит тэмцээн болов | News.MN

Ж.Санжаасүрэн агсны нэрэмжит тэмцээн болов

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Ж.Санжаасүрэн агсны нэрэмжит тэмцээн болов

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Наранцацралт сан, Монголын Жүдо бөхийн холбоо хамтран жүдо бөхийн ОУХМ Ж.Санжаасүрэнгийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн Хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Жүдо бөхийн ОУХМ С.Мияарагчаагийн аав Ж.Санжаасүрэн агсны нэрэмжит тэмцээн Дундговь аймгийн Мандалговь суманд дөрөвдүгээр сарын 2-4-нд болж, 15 багийн 180 тамирчин өрсөлдсөн байна. Тэмцээнд багийн дүнгээр Б.Очир, Ц.Батдорж дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн баг 142,5 оноогоор түрүүлсэн бол Л.Лувсандэмбэрэл, Ч.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай Баянхонгор /108,5 оноо/, Б.Батдэлгэр дасгалжуулагчтай Архангай /88 оноо/ аймгийн баг тамирчид удаалжээ.

С.ЦЭЛМЭГ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж