Д.Бандийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2012.04.06-нд нийтлэгдсэн

Д.Бандийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаан болно

БНМАУ-ын Гавьяат дуурийн дуучин, дэд профессор Д.Бандийн нэрэмжит “Дуурийн дуулаачдын анхдугаар уралдаан” болох гэж байна. Анх удаа зохион байгуулж буй уг уралдаан нь нийслэлд төдийгүй орон нутагт ажиллаж буй мэргэжлийн дуурийн дуулаачдыг хамарч буйгаараа онцлог ажээ. “Дуурийн дуулаачдын анхдугаар уралдаан”-ы бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн бөгөөд эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 17-нд болох аж. Уралдааны хүрээнд мэргэжлийн сургуулиуд дээд “Мастер класс” лекц, хичээл зохиогдож байгаа юм байна. Мөн СУИС-иас уралдааны хүрээнд “Дуурийн дуулаачдын гарын авлага” номыг дахин хэвлэн гаргаж байгаа аж. Уралдааны ерөнхий шагналын сан 13 сая төгрөг байх ба гран-при шагналыг таван сая төгрөг дагалдах юм байна.

Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж