Халимагийн Ерөнхийлөгч асан, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов өчигдөр 50 нас хүрчээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр Кирсан Илюмжиновтой үй зайгүй найз бололтой. Сайд маань эрхэм анддаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэж мессеж илгээсэн гэнэ. Ё.Отгонбаяр сайд энэ тухайгаа өөрийн твиттер хуудсаар дамжуулж дагалдагчдадаа мэдэгдсэн байна. Тэрбээр “Миний найз, дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов 50 нас хүрчээ. Баяр хүргэсэн мессеж явууллаа” хэмээн бичсэн байв.
"Улс төрийн тойм" сонин