Бондын эх үүсвэрийн захиалга өглөө

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Бондын эх үүсвэрийн захиалга өглөө

“4000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд квотод багтан 1251 төрийн албан хаагчдаас орон сууцаа сонгосон 404 иргэнд Орон Сууцны Санхүүжилтийн Корпорациас 12 тэрбум төгрөгийн  зээлийг олгохоор шийдвэрлэжээ.  Уг хөтөлбөрийг санхүүжүүлэх  хоёр дахь ээлжийн зургаан тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрийн захиалгыг Сангийн яаманд өгсөн байна. Мөн зээлийн материалаа бүрдүүлж өгсөн 847 иргэний 33.8 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэн гурав дахь ээлжийн бондын эх үүсвэрийг  захиалахаар ажиллаж байгаа юм байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж